Шинэ Зеландад уугуул амьтдыг хамгаалах ажлын хүрээнд хүүхдүүдийн дунд зэрлэг муур агнаж, устгах уралдаан зохион байгуулахаар төлөвлөж байсан ч олон нийт болон амьтны эрхийг хамгаалах бүлгүүдийн эсэргүүцлийн улмаас цуцалсан байна.
Энэхүү арга хэмжээ нь Өмнөд арлын Кентербери мужид байрладаг Ротерхэм сургуульд зориулсан хандивын арга хэмжээний нэг хэсэг байжээ.
Бямба гарагт зохион байгуулагчид нь жил бүр зохиогддог зэрлэг муур агнах тэмцээний шинэ ангилалд 14-с доош насны хүүхдүүд оролцох боломжтой болсныг зарласан байна. Уг тэмцээний дээд шагнал нь 250 Шинэ Зеланд доллар буюу 150 ам.доллар байжээ.
Энэхүү мэдэгдэл нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, зохион байгуулагчид нь даваа гарагт арга хэмжээгээ цуцлахад хүрсэн байна. Мөн сургууль болон бусад холбогдох хүмүүст бүдүүлэг, зохисгүй, заналхийлсэн утгатай имэйл, мессеж ирж байгааг лхагва гарагт гаргасан мэдэгдэлдээ дурджээ.
Түүнчлэн галт зэвсэг болон бусад хэрэгслээр зэрлэг муурыг устгах өсвөр үеийнхний ан агнуурын тэмцээн нь “уугуул шувууд болон бусад эмзэг амьтдыг хамгаалах” зорилготой болохыг тайлбарласан байна.
Шинэ Зеландын эрх баригчид болон амьтдад хайртай хүмүүс удаан хугацааны туршид зэрлэг муурны асуудлаар санал зөрөлдсөөр иржээ.
Хөрш Австралийн эрх баригчид зэрлэг муурыг 100 гаруй төрөл зүйлийн оршин тогтнолд заналхийлдэг гэж мэдэгдэж байсан бөгөөд тус улсад өдөр бүр олон сая шувууд, хэвлээр явагчид, мэлхий, хөхтөн амьтдыг устгадаг зэрлэг муурыг устгах ажлыг тогтмол зохион байгуулдаг байна.
Зохион байгуулагчид олон нийтийн эсэргүүцлийн улмаас энэ жилийн тэмцээнээс тус ангиллыг хасах шийдвэр гаргасан ч орон нутгийн гахай, буга зэрэг бусад ангиллын хуваарьт ан агнуурууд үргэлжлэх болно гэдгийг тэмдэглэв.
“Boffa Miskell”-ийн био аюулгүй байдлын зөвлөх Хелен Блэкийн хэлснээр сүүлийн 10 жилд зэрлэг муурны тоо эрс нэмэгдсэн бөгөөд зургаан төрлийн шувууны устах гол шалтгаан болж, бусад төрлийн шувуу, сарьсан багваахай, мэлхий, гүрвэлийн тоо толгой буурахад голчлон нөлөөлж байгаа аж.
Эх сурвалж: CNN

#Шинэ Зеланд, #агнуурын тэмцээн, #зэрлэг муур,