Пүрэв гарагийн орой 22:15 цагийн орчимд Оросын байлдааны онгоц Украины хилийн ойролцоох Белгород хотын дээгүүр нисэж байх үедээ санамсаргүйгээр сум алдсаны улмаас дэлбэрэлт болж, байшин барилга эвдэрсэн тухай Оросын Батлан хамгаалах яамнаас иш татан “Тасс” агентлаг мэдээлэв.

Украины хилийн ойролцоо орших Белгород хотод томоохон дэлбэрэлт болсныг орон нутгийн эрх баригчид мөн баталжээ. Бүс нутгийн захирагчийн хэлснээр хоёр эмэгтэй шархадсан байна.

Батлан хамгаалах яамнаас иш татан “Тасс” агентлаг мэдээлснээр “Сухой Су-34” онгоц Белгород хотын дээгүүр нисэж байх үед санамсаргүйгээр сум асгарчээ.

“Су-34” бол хэт авиан сөнөөгч бөмбөгдөгч онгоц юм.

Тус яамнаас барилга байгууламж дэлбэрэлтэд өртсөнийг мэдэгдсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа эхэлснийг хэлжээ.

Белгород мужийн захирагч Вячеслав Гладков онц байдал зарлахдаа гол гудамжнуудын нэгд 20 метрийн диаметртэй нүх үүссэн байгааг “Telegram”-аар мэдэгдэв. Түүний хэлснээр дөрвөн машин, дөрвөн орон сууцны барилгад хохирол учирсан байна.

2022 оны хоёрдугаар сарын 24-нд Москва Украинд "цэргийн тусгай ажиллагаа" явуулж эхэлснээс хойш Белгород мужид хэд хэдэн удаа түлш, сумны агуулах зэрэг объектууд дэлбэрэлт болж байсан.

Эх сурвалж: Reuters

#Белгород, #Су-34,