Оросын хөлсний цэргийн “Вагнер” бүлэглэл Суданы Шуурхай туслах хүчин (RSF)-д тус улсын армийн эсрэг тэмцэлд нь туслах зорилгоор пуужин нийлүүлж байгааг Суданы болон бүс нутгийн дипломат эх сурвалжууд мэдээлэв.

Эх сурвалжийн мэдээлснээр “RSF”-ийн хагас цэрэгжүүлсэн хүчний дайчид болон тэдний удирдагч Мохамед Хамдан Дагалогийг Суданы армийн захирагч, зэвсэгт хүчний дарга генерал Абдель Фаттах аль-Бурхантай хийж буй эрх мэдлийн төлөөх тулалдаанд “Вагнер”-ын нийлүүлсэн газар-агаар ангиллын пуужингууд ихээхэн дэмжлэг үзүүлжээ.

Хөрш зэргэлдээ Ливи улс дахь “Вагнер”-ын дэмжлэгтэй генерал Халифа Хафтарын хяналтад байдаг агаарын бааз болон хөлсний бүлэглэлийн ашиглаж байгаа бааз хооронд Оросын ачаа тээврийн онгоц хэд хэдэн удаа нислэг үйлдсэнийг “All Eyes on Wagner” бүлэг хиймэл дагуулын зургуудаар баталгаажуулсан байна.

Хафтарыг “RSF”-ийг дэмжиж байгааг эх сурвалжууд мэдээлж байгаа ч тэрээр Суданд өрнөж буй мөргөлдөөнд аль нэг талыг дэмжиж байгаагаа үгүйсгэжээ. Ливийн хил дээрх “Вагнер”-ын үйл ажиллагаа нэмэгдсэнийг, мөн Судан болон бүс нутгийн дипломат эх сурвалжийн мэдэгдлийг харгалзан үзвэл Орос, Ливийн генерал хоёул Суданд хүчирхийлэл дэгдэхээс өмнө “RSF”-ийг дэмжихээр бэлтгэж байсан байж магадгүй байна.

Тодруулбал, Оросын “Илюшин-76” ачаа тээврийн онгоц Суданд мөргөлдөөн эхлэхээс хоёр хоногийн өмнө нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд хамгийн багадаа лхагва гараг хүртэл үргэлжилсэн байна.

“RSF”-ийн удирдагч Дагало болон Москва хоорондын харилцаа 2014 онд Орос Крымийг эзлэн түрэмгийлж, барууны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ зарласны дараа эхэлж байжээ. Оросын цэрэг, улс төрийн дэмжлэгийн хариуд “RSF” зүүн Африкийн тус улсын алтны уурхайд нэвтрэх эрхийг олгосон тухай 2022 оны долдугаар сард “CNN”-ийн мэдээлж байв.

2022 онд Орос Украин руу түрэмгийлснээр барууны орнууд өргөн хүрээний хориг арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд энэ нь Оросыг Судан дахь алт тонох ажиллагаагаа түргэсгэхэд хүргэж, улмаар “Вагнер” тус улсад үйл ажиллагаагаа идэвхжүүлж, цэргийн ноёрхлоо улам бэхжүүлжээ.

Түүнчлэн Орос Украин руу цөмрөн орохын өмнөх өдөр Орос-Суданы харилцааг хөгжүүлэх зорилгоор Суданы төлөөлөгчид Москвад айлчилсан бөгөөд тухайн үед Дагало айлчлалыг тэргүүлж байв.

Эх сурвалж: CNN

#Вагнер, #Судан, #Шуурхай туслах хүчин,