Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын 33 настай хүү Украин дахь “Вагнер”-ын хөлсний бүлэгт зургаан сар алба хаажээ.
Оросын хөлсний цэргийн “Вагнер” бүлэглэл Украины дайнд тулалдуулахаар олон мянган ялтныг өөртөө элсүүлж байсан ч Оросын элит хүрээллийнхний олонх нь бүлэглэлд элсэх нь байтугай байнгын армид алба хаахаас зайлсхийж гадаад руу зугтдаг.
Харин Оросын төрийн “RT” телевизэд сурвалжлагчаар ажиллаж байсан Николай Песков эсрэгээрээ “Вагнер”-т элсэх шийдвэр гаргажээ.
“Энэ бол миний үүрэг... Найз нөхөд болон бусад хүмүүсийг тийшээ явахыг хараад би зүгээр сууж чадаагүй” гэж тэрээр шалтгаанаа тайлбарласан байна.
Николай Песков Кремлийг дэмжигч өдөр тутмын “Комсомольская правда” сонинд өгсөн ярилцлагадаа энэ нь өөрийнх нь шийдвэр байсныг хэлээд, ааваасаа тусламж гуйснаа ярьжээ.
Мөн “Вагнер”-ын цэргүүдээс өөрийгөө Кремльтэй холбоотой гэдгээ нуухын тулд хуурамч үнэмлэх ашигласнаа мөн дурдсан байна.
Тэрээр Украины аль хэсэгт алба хааснаа нууцалжээ.
“Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожиний хэвлэлд өгсөн тайлбарт дурдсанаар Дмитрий Песковын хүү хуурамч бичиг баримтаар бүлэгт элссэнийхээ дараа гурван долоо хоногийн сургалтад хамрагдсан байна.
Дмитрий Песков түүнээс хүүг нь энгийн их бууны цэрэг болгохыг хүссэн боловч Пригожин Николайг “Ураган” олон пуужин харвагчийн багт элсүүлэхээр илгээжээ.
Николай Песков мөн тулаанд гаргасан амжилтаараа медалиар шагнагдсанаа ярилцлагадаа дурдсан байна.
Орост сайн дурынхныг цэрэгт элсүүлэх томоохон кампанит ажил өрнөж, энэ тухай зар сурталчилгаа дотоодын бүх сувгаар цацагдаж байгаа үед Николай Песковын ярилцлага цацагдаж байгаа ба үүнийг залуучуудыг цэрэгт татах нэг оролдлого гэж Оросын сөрөг хүчнийхэн харж байна.
Эх сурвалж: BBC

#Вагнер, #Дмитрий Песков, #Николай Песков,