Их Британийн алдарт архитектурын фирм “Foster + Partners” Дубайн хамгийн алдартай газруудыг холбосон, өндөр хурдтай, утаа ялгаруулдаггүй агаарын таксинд зориулсан “vertiport” терминалын загварыг гаргажээ.
“Foster + Partners” нь энэхүү дизайныг агаарын тээврийн “Skyports Infrastructure”-тай хамтран боловсруулж, үүнийг нь Дубайн захирагч шейх Мохаммед Бин Рашид Аль Мактум дэмжсэн байна.
Энэ нь Дубайн олон улсын нисэх онгоцны буудлын хажууд байрлах бөгөөд нисэх буудлын сүлжээ, Дубайн метротой холбогдож, олон улсын болон дотоодын зорчигчдод хот даяар саадгүй зорчих боломжийг олгох гэнэ.
Өнгөрсөн хоёрдугаар сард Шейх Мохаммед Бин Рашид Аль Мактум “Twitter” хуудсаараа ойрын гурван жилийн дотор агаарын таксинд зориулсан буудлууд Дубайд ажиллаж эхэлнэ гэдгийг мэдэгдсэн.
Арабын Нэгдсэн Эмират улс нь нисдэг таксины үйлчилгээг удаан хугацаанд төлөвлөж байна. 2017 онд Дубайн Зам, тээврийн газар Хятадын “Ehang” компанийн нэг хүний суудалтай загварыг ашиглан жолоочгүй зорчигч тээврийн онгоцыг тухайн жилдээ гаргахаар төлөвлөж байгаагаа зарлаж байв.
Харин 2022 онд Хятадын “XPeng X2” Дубайн “GITEX” технологийн үзэсгэлэнд хоёр хүний суудалтай нисдэг машиныхаа олон нийтэд зориулсан анхны туршилтын нислэгээ амжилттай хийсэн. Бүрэн цахилгаан машин нь хоёр зорчигч тээвэрлэж, цагт 130 орчим километр хүртэл хурдалж, найман сэнс ашиглан эгц дээш хөөрөх зориулалттай байна.
“Skyports Infrastructure” болон Дубайн Зам, тээврийн газар олон улсын нисэх онгоцны буудлын хажууд байрлах агаарын таксины буудлаас гадна өөр гурван газарт “vertiport” байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 2026 он гэхэд агаарын таксинд зориулсан сүлжээг хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: CNN

#Дубай, #vertiport, #нисдэг такси,