Аав, ээжүүдээс хамгийн их ирдэг асуулт:

- Яавал хүүхэд маань хичээлдээ дуртай болох бол?

- Яавал үглүүлэхгүй даалгавараа хийдэг болох уу?

- Яаж залхууг нь засах вэ?

- Яаж сууж сургах вэ?

- Ажил хийх, хичээл хийх үнэн дургүй байна аа, яаж дуртай болгох вэ? гэх зэрэг

ТЭГВЭЛ ХҮҮХЭД:

Дуртай болохоороо сайн хийх биш эсрэгээрээ сайн мэддэг зүйлдээ дуртай байдаг. Дахин тодруулбал тухайн зүйлээ сайн мэддэг болчихвол хийх дуртай болно.

Сайн хийдэг болгох нэг хэлбэр бол хүүхдэд "Би үүнийг сайн мэддэг" хэмээн итгүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх урамшууллын арга байдаг.

Тухайлбал: Хүүхэд хэд хэдэн удаа бодлогоо хурдан бодоход. - Хөөх, алдаагүй хэрнээ хурдан боджээ, яаж бодсоноо ээждээ заагаад өг хэмээн урамшуулна. Гэх мэтээр урамшуулаад байхаар хүүхэд "би тооны хичээлийг сайн мэддэг" хэмээн өөртөө итгэх итгэл нэмэгдэж түүндээ улам илүү сонирхолтой болно. Анхаарах зүйл нь эхний хэдэн удаа хүүхдийн хангалттай хийж чадахаар болсон цөөн тооны бодлого сонгоно шүү.

Юун түрүүн "Би сайн хийдэг" хэмээх мэдрэмжийг мэдрэхэд хүүхдэдээ туслаарай. (Урамшууллын аргаа зөв сонгох)

Ээж: Миний хүү тоогоо нэг ч алдаагүй хэрнээ, ямар хурдан бодчихов оо. Гайхалтай юм аа, ээждээ заагаад өгөөч.

Хүү: Би юу?? (Хүүгийн мэдрэмж: Би тоогоо сайн хийдэг, ээжээс ч илүү сайн хийдэг)

Би сайн хийдэг хэмээх бодол бий болж эхэлбэл өөрөө хичээлээ хийх болно.

Мөн хичээлд дуртай болгохын тулд, ээж нь хичээлээ хий гэж үглэж шахахаас илүүтэй

"Хичээл нь үнэхээр сонирхолтой, тийм байгаа биз?", "Шинэ зүйл мэдэж авахаар үнэхээр гоё юм аа" "Саяхан л ээжээрээ уншуулдаг байсан хүүхэд үсгээ сураад ээждээ ном уншиж өгөөд бахархмаар юм аа" гэж зөв урамшуулж сурах мэдэх тэмүүллийг өдөөхөөс гадна "Өнөөдөр ч гэсэн сонирхолтой хичээл хийх үү?", "Миний хүүгийн сайн хийдэг тоог хамтдаа бодоцгооё" гэх мэтээр хөгжилтэйгөөр хичээлээ эхлүүлж байгаарай.

Энэ нь зориудаар "Хөгжилтэйгээр хичээл хийх" гэсэн илэрхийлэмж хэрэглэн "Хичээл нь хөгжилтэй зүйл" гэсэн мэдрэмжийг бий болгож байгаа хэрэг юм.

Аа харин, энэхүү арга нь сайн нөлөөлөхгүй үед ном харангаа "энэ асуулт сонирхолтой юмаа" гэх мэтээр сонирхолыг нь чиглүүлэх, татар хэлбэрээр өөрчлөөд нэг үзээрэй.

"Мөн ажил хийх гоё" гэсэн мэдрэмжийг том болсон ч хэвээр нь үлдээж залхуу биш ажилсаг болгохын тулд хүүхдийн БИ ӨӨРӨӨ (2+) наснаас нь эхлэн тохирсон ажлыг хийлгэж байгаарай.

2 наснаас эхлэн хүүхдэд хүн бүрийн хийж буй зүйл, юм бүхэн сонин содон харагддаг учир бие даан аливаа зүйлийг хийх гэж оролддог. Хоол хийнэ, гурил элдэнэ, хувцсаа угаана, хувцсаа өмсөнө гээд томчуудын хийдэг бүхнийг хийхийг хүснэ.

Энэ үеэс нь "Чи хэрэггүй ээ, болохгүй, боль" гэх зэргээр хязгаарлах нь хүүхдийг идэвхгүй, санаачлагагүй, залхуу болгох эхлэл болдог шүү.

Тиймээс эцэг эхчүүд маш сайн хүлээцтэй байж насанд нь тохирсон ачаалал, хийж чадах зүйлийг нь өөрөөр нь хийлгэн урам дэмжлэгийн зөв аргыг хослуулж байгаарай.

Г. Төмөрзаяа (Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч)

#хүүхэд хамгаалал,