Вашингтонд гадаад оюутны дүрд хувиран тагнуулын ажиллагаа явуулсан хэргээр өнгөрсөн сард АНУ-ын Хууль зүйн яамнаас буруутгагдсан Оросын тагнуулчийг шилжүүлэн өгөхийг АНУ Бразилаас хүсжээ.
АНУ шилжүүлэн өгөх хүсэлтээ мягмар гарагт Бразилын талд өгсөн байна.
38 настай Сергей Черкасов нь хуурамч бичиг баримт ашигласан хэргээр Бразилд 15 жилийн хорих ял эдэлж байгаа юм. Орос улс Черкасовыг тагнуулын ажилтан гэдгийг үгүйсгэж, түүнийг героины худалдаачин хэмээн мэдэгдэж байгаа бөгөөд түүнийг шилжүүлэн авах хүсэлтээ мөн гаргасан байна. Гэсэн ч АНУ болон Бразилын албаныхан үүнийг худал гэж үзэж байна.
Оросын Калининградын эксклаваас гаралтай Черкасов нь Оросын цэргийн тагнуулын албанд нууцаар ажиллаж, барууны эрх баригчид, их дээд сургууль, байгууллагуудад өөрийгөө Виктор Мюллер Феррейра гэх Бразилаас ирсэн оюутан хэмээн итгүүлж, хууран мэхэлсэн гэж Хууль зүйн яамны яллах дүгнэлтэд дурджээ.
Черкасов энэ нэрээ ашиглан Вашингтон дахь Жонс Хопкинсийн их сургуулийн олон улсын ахисан түвшний судалгааны элит сургуульд элсэн орсон байна. Тэрээр 2020 онд сургуулиа төгссөнийхөө дараа Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхэд дадлага хийх санал тавьж, өнгөрсөн жил дадлага ажлаа эхлүүлэхээр Нидерландад ирмэгцээ Холбооны мөрдөх товчооны зөвлөмжийн дагуу онгоцны буудал дээрээс Бразил руу буцаагдсан аж.
Тэрээр Орос Украин руу түрэмгийлсний дараа явуулсан Оросын тагнуулын сүлжээг таслан зогсоох ажиллагааны үр дүнд баривчлагдсан байна.
Дайн эхэлснээс хойш Европын орнууд Оросын дор хаяж 400 дипломатчийг тагнуулын хэрэгт сэжиглэн нутаг буцаасан бөгөөд Швед, Германд албадан гаргах ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд Норвеги, Словени, Грек зэрэг оронд дор хаяж зургаан Черкасов шиг хуурамч бичиг баримтаар олон жил амьдарч, мэдээлэл цуглуулдаг тагнуулыг баривчилжээ.
Черкасов Вашингтонд хоёр жил ажиллахдаа олж авсан мэдээллээ Оросын цэргийн тагнуулын албанд тайлагнадаг байсан бөгөөд Байдены засаг захиргаа Оросын түрэмгийллийн хариуд Украинд багахан хэмжээний тусламж үзүүлнэ гэж таамаглаж байсан тухай Холбооны мөрдөх товчооны яллах дүгнэлтэд дурдсан байна.
Эх сурвалж: Washington Post

#АНУ, #Бразил, #ОРос, #сергей черкасов,