Өнөөдөр Оросын хилийн ойролцоох Брянск мужид дэлбэрэлт болсны улмаас ачааны галт тэрэг замаасаа гарсан тухай эрх баригчид мэдэгдлээ.
Орон нутгийн захирагч Александр Богомазын мэдэгдсэнээр Брянск-Унеча чиглэлийн төмөр зам дагуу тэсрэх бөмбөг дэлбэрсэн байна.
Хэрэг явдал Москвагийн цагаар 10:17 цагт болсон ба дэлбэрэлтийн улмаас зүтгүүр шатаж, ачааны долоон вагон замаасаа гарчээ.
Украин болон Беларусьтай хиллэдэг тус бүс нутагт Орос Украин руу цөмрөн орсноос хойш хэд хэдэн удаа хорлон сүйтгэх ажиллагаа явагдсан.
Галт тэрэг нь газрын тосны бүтээгдэхүүн, мод тээвэрлэж явсан бөгөөд хүн бэртэж гэмтээгүй болохыг Оросын дотоодын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Мөн Украины тал хилээс хойд зүгт 12 километр зайд орших Оросын Суземка тосгонд цохилт өгсний улмаас дөрвөн хүн амиа алдсан тухай орон нутгийн захирагч Богомаз өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн.
Эх сурвалж: BBC

#брянск, #галт тэрэг, #ОРос,