Сүүлийн таван сарын хугацаанд Украины Бахмут хотын төлөөх тулалдаанд Оросын 20 мянга гаруй дайчин алагдсан гэж Цагаан ордон тооцоолсон байна.

Мөн 80 мянган хүн шархадсан гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби нууцын зэрэглэлээс гарсан тагнуулын мэдээллээс иш татан мэдэгдэв.

АНУ-ын үзэж байгаагаар амиа алдагсдын тал хувь нь "Вагнер" хөлсний бүлэглэлийнх байна.

Хэрэв энэ тоо зөв бол Оросын армийн хохирлын тоо дайны өмнө 70 мянга орчим хүн амтай байсан Бахмут хотын хүн амаас илүү байгаа юм.

Москва өнгөрсөн жилээс эхлэн Бахмутыг хяналтдаа авахын төлөө оролдож байна. Хотын төлөөх тулаан хоёр талд асар их бэлгэдлийн ач холбогдолтой болсон.

Мөн Украины албаныхан Оросын аль болох олон цэргийг устгаж, нөөцийг нь шавхахын тулд энэ боломжийг ашиглаж байгаагаа мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Украин одоо хотын багахан хэсгийг л хянаж байна.

Кирби сэтгүүлчдэд хэлэхдээ “Оросын голдуу Бахмутаар дамжуулан Донбасс руу довтлох оролдлого бүтэлгүйтлээ. Орос улс ямар ч бодитой стратегийн ач холбогдол бүхий газар нутгийг булаан авч чадаагүй” гэжээ.

“Бидний тооцоогоор Оросын хохирол 100 мянга гаруй бол үүнээс 20 мянга гаруй нь тулалдааны үеэр алагдсан” гэж нэмж хэлэв. Хохирлын хэмжээ нь арванхоёрдугаар сарын эхэн үеэс хойших дүн аж.

Кирби Украины хохирлын талаарх тооцоог хэлэхээс татгалзсан байна, учир нь тэд бол “хохирогчид. Орос бол түрэмгийлэгч” гэж тайлбарласан байна.

Эх сурвалж: BBC

#Бахмут, #ОРос, #Украины дайн,