Франц даяар тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэгчид цагдаа нартай мөргөлдөж, 108 цагдаа шархадсан тухай Дотоод хэргийн сайд мэдэгдэв.
Жералд Дарманиний хэлснээр үймээн самууны үеэр 291 хүн баривчлагджээ.
Ерөнхийлөгч Эммануэль Макроны санаачилсан тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэж буй олон зуун мянган хүн тавдугаар сарын 1-ний жагсаалд оролцсон байна.
Жагсагчдын ихэнх нь тайван байсан ч радикал бүлэглэлүүд бензинтэй бөмбөг шидэж, салют буудуулж, хариуд нь цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу ашиглажээ.
Жагсагчдын хэд нь шархадсан нь тодорхойгүй байна.
Ерөнхий сайд Элизабет Борне “хүчирхийллийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж “Twitter”-т жиргэхийн зэрэгцээ олон хотод жагсагчид “хариуцлагатай” байсныг сайшаажээ.
Францын иргэд тэтгэврийн насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлэх өөрчлөлтийг эсэргүүцэж нэгдүгээр сараас хойш удаа дараа эсэргүүцлийн жагсаал, ажил хаялт зохион байгуулсан. Үйлдвэрчний эвлэл уг хуулийг эргүүлэн татахыг шаардаж байгаа юм.
Дотоод хэргийн яам өчигдрийн жагсаалд нийт 782,000 хүн нэгдсэн, үүний 112,000 нь нийслэл Парист жагссан гэж мэдэгдсэн ч “CGT” үйлдвэрчний эвлэлийн холбоо бодит байдал дээр үүнээс гурав дахин их хүн жагссан гэж мэдэгдэв.
Үйлдвэрчний эвлэлийн удирдагчид шинэчлэлийн эсрэг олон сар үргэлжилсэн эсэргүүцлээ зогсоохгүй гэсэн хатуу байр суурьтай хэвээр байна.
Парис хотоос гадна Лион, Тулуз, Нант зэрэг хотод жагсагчид үймээн самуун дэгдээж, цагдаа нартай мөргөлдөж, машинуудыг шатаж, аж ахуйн нэгжүүд рүү дайрчээ.
“AFP” агентлагийн мэдээлснээр даваа гарагт Францын хамгийн том найман үйлдвэрчний эвлэл 2009 оноос хойш анх удаа эсэргүүцлийн жагсаалд нэгдэх уриалгыг дэмжсэн тохиолдол болжээ.
Францын Дотоод хэргийн сайд хүчирхийлэлд хэт зүүний бүлэглэлүүдийг буруутгаж, цагдаа болон нийтийн өмчид халдсан хүмүүсийг хатуу шийтгэхийг уриалав.
Тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг Францын иргэдийн дийлэнх нь эсэргүүцэж байгааг санал асуулга харуулж байгаа ч уг шинэчлэл есдүгээр сар гэхэд хэрэгжиж эхлэх төлөвтэй байна.
Эх сурвалж: BBC

#тэтгэврийн шинэчлэл, #Франц, #эсэргүүцлийн жагсаал,