Барууны орнууд Оросын газрын тосыг хоригловол Герман руу чиглэсэн байгалийн хийн хоолойг хааж магадгүй гэж Орос улс даваа гарагт анхаарууллаа.

Шадар сайд Александр Новак "Ийм алхам нь дэлхий даяар нийлүүлэлтийн гинжин хэлхээнд сөргөөр нөлөөлж, улмаар газрын тосны үнэ хоёр дахин өсөж, баррель нь 300 ам.долларт хүрнэ" гэжээ.

АНУ холбоотнуудтайгаа хамтран Оросын эсрэг хориг арга хэмжээ авах боломжийг судалсаар байгаа бол Герман, Нидерланд улсууд даваа гарагт уг төлөвлөгөөг нь няцаасан билээ.

Одоогоор Европын холбоо нь байгалийн хийн хэрэглээнийхээ 40 орчим хувийг, газрын тосныхоо 30 хувийг Оросоос хангаж байгаа бөгөөд нийлүүлэлт тасалдвал хаанаас орлуулах вэ гэдэг том асуудал үүсэх юм.

Новак мэдэгдэлдээ Орос улс хариу арга хэмжээ авах бүрэн эрхтэй гэдгийг онцолжээ. Мөн өнгөрсөн сард хоёр улсын хооронд баригдсан "Хойд урсгал 2" хийн хоолойн гэрчилгээг Герман улс гацаасан тухай дурдсан байна.

Эх сурвалж: BBC

#байгалийн хий, #Дайн, #ОРос, #ОХУ, #УКраин, #Хийн хоолой,