“Бээжин-2022” паралимпын наадмын эрэгтэйчүүдийн цанын спринт уралдаан өнөөдөр явагдлаа. Энэ төрөлд 25 тамирчин хурд сорьсноос Германы М.Майер хамгийн шилдэг цагийг үзүүлж, 2:43.67 минутын амжилтаар урьдчилсан шатыг тэргүүлэв.
Харин манай тамирчин Б.Ганболд 3:05.39 амжилтаар 18, Ц.Дашдорж 3:07.32 минутын амжилтаар 19-р байрт тус тус орлоо. Эхний 12 байрт орсон тамирчид цааш шалгарч, медалийн төлөө уралдахаар болов.Манай хоёр цаначны хувьд гуравдугаар сарын 12-нд 12.5 км-ийн уралдаанд хурд сорино.

#онцолсон, #Бээжингийн өвлийн олимп, #Паралимп,