Ковидын улмаас хоёр жил гаруйн хугацаанд хаалттай байсан Шинэ Зеланд улс олон улсын аялагчдад зориулж хилээ нээхээр төлөвлөж байна.

Дөрөвдүгээр сарын 13-наас эхлэн Австралийн иргэд тус улсад нэвтрэхдээ тусгаарлалтанд хамрагдах шаардлагагүй болж байгаа бол тавдугаар сарын хоёрноос эхлэн визний хөнгөлөлтийн жагсаалтад багтсан 60 орчим орны бүрэн вакцинд хамрагдсан жуулчид тус улсад нэвтрэх боломжтой болж байна.

Гэхдээ тус улсад нэвтрэх хүн бүр ковидын шинжилгээнд хамрагдсан байх ёстой ба сөрөг хариугаа шалгуулах ёстой байна.

2020 оны гуравдугаар сард Ковид-19-ийн вирус тархаж эхлэх үед Шинэ Зеланд улс хилээ хаасан. Австралитай богино хугацаанд аяллын бөмбөлөг үүсгэснээс бусдаар тус улс цар тахлын хугацаанд гадны аялагчдад хаалттай хэвээр байсан юм.

Одоогоор зөвхөн Шинэ Зеландын иргэд хилээр гарч, эсвэл орох боломжтой байна.

Шинэ Зеландын вакцинд хамрагдах боломжтой хүн амын 95 хувь нь вакцинд хамрагдаж, тахал эхэлснээс хойш 115 нас баралт бүртгэгдсэн байна.

Тус улсад олон нийтийн цугларалт, маск зүүх шаардлага зэрэг хязгаарлалтуудыг мөрдсөн хэвээр байна.

Эх сурвалж: BBC

#Коронавирус, #Шинэ Зеланд,