АНУ болон түүний барууны холбоотнууд Орос улсыг эдийн засгаар тэргүүлэгч орнуудын “Их 20”-ын бүлгээс хасах эсэх талаар хэлэлцэж байгаа тухай “Reuters” мэдээлсэн.
Энэ талаар АНУ-ын Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливанаас асуухад “Олон улсын байгууллага болон олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд Оростой ердийнх шигээ ажил хэрэг өрнүүлж чадахгүй гэдэгт бид итгэж байна” гэж хариулжээ.
Тэгвэл Польш улс Вашингтонтой хэлэлцээр хийх үедээ Оросын оронд тус бүлэгт орох хүсэлтэй байгаагаа уламжилж, нааштай хариу авсан талаараа мягмар гарагт мэдэгдсэн байна.
Харин өнөөдөр Оросын холбоотон Хятад улс энэ төлөвлөгөөг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. “AFP” агентлагийн мэдээлснээр Хятадын ГХЯ-ны сайд Ван Вэнбин сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Их-20 бол олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол форум юм. Орос бол чухал гишүүн бөгөөд аль ч гишүүн өөр улсыг хөөх эрхгүй” гэжээ.
Энэ үеэр, Индонезод суугаа Оросын элчин сайд 11-р сард Индонезод зохион байгуулагдах “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад Путин оролцох бодолтой байгааг мэдэгдэв.
Эх сурвалж: The Guardian

#“Их 20”-ийн бүлэг, #Их 20, #ОРос, #ОХУ, #ХЯтад,