Жил бүрийн хамгийн онцлох мөчүүдийн нэг, олон хүний сэтгэл догдлон хүлээдэг Академийн шагнал гардуулах ёслол буюу Оскар хэдхэн цагийн өмнө шилдгүүдээ тодрууллаа. Ёслолын ажиллагаа урьдын адил улаан хивс, алдартай дизайнеруудын даашинз, кино одод, мартагдашгүй, сэтгэл догдлуулам, бүр дуулиан шуугиантай болж өндөрлөсөн.

Оскарыг хэн хөтлөх вэ, хэн тайзнаа дуулах вэ, ямар хүмүүс шилдгээр тодрох бол зэрэг асуултууд наадмын эргэн тойронд эргэлддэгтэй адил жил бүр Оскарын нэр дэвшигчдэд ямар бэлэг өгөх бол гэсэн асуулт олон үзэгчдийн сонирхлыг татдаг.

Лос Анжелест төвтэй “Distinctive Assets” маркетингийн компани 20 дахь жилдээ Оскарын сонгогдсон нэр дэвшигчдэд “Бүгд ялна” нэртэй өндөр үнэ бүхий бэлгийн уутаа бэлэглэж байна. Энэ жилийн бэлгийн уутанд 137,000 долларын үнэ бүхий тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг багтаажээ.

“Distinctive Assets”-ийн үүсгэн байгуулагч Лаш Фари “бэлгийн уут нь энтертайнмент салбарт өөрийн гэсэн нэр хүндтэй бөгөөд нэр дэвшигчид төдийгүй тэдний төлөөлөгчид, агентууд, менежерүүдийн дунд хит болсон” гэж “CNBC”-д ярьжээ.

Энэ жил Шилдэг эмэгтэй гол дүр, Шилдэг эрэгтэй гол дүр, Шилдэг эмэгтэй туслах дүр, Шилдэг эрэгтэй туслах дүр, Шилдэг найруулагч номинацуудад нэр дэвшсэн таван хүн тус бүр, мөн ёслолын хөтлөгчид болох Ванда Сайкс, Эми Шумер, Режина Холл нар гээд нийт 28 хүн бэлгийн уутны эзэн болсон байна.

“Distinctive Assets” нь Оскарт харьяалагддаггүй тул бэлгийн уутыг хэнд өгөхөө бие даан шийддэг.

Ингээд бэлгийн уутанд юу, юу багтсаныг харцгаая:

  • Шотландын Турин шилтгээнд гурван өдөр буудаллах эрх - 50,000 долларын үнэтэй.
  • Калифорни дахь “Golden Door” спа болон амралтын газарт дөрвөн шөнө амрах эрх - 15,000 долларын үнэтэй.
  • Шотланд дахь жижиг газар болон Гленкогийн ноён эсвэл хатагтай цол.
  • Доктор Томас Сугийн “Celebrity Arms” нэртэй өөх соруулах ажилбар - 12,000 долларын үнэтэй.
  • Доктор Константин Васюкевичийн залуужуулах үйлчилгээ - 10,000 долларын үнэтэй.
  • Кайоте Жозефын амьдралын дасгалжуулалт – 1,200 долларын үнэтэй.
  • “Opopop”-ын попкорны цуглуулга.
  • Лос-Анжелес дахь “Maison Construction” компанийн заслын үйлчилгээ- 25,000 долларын үнэтэй.

Мөн үнэтэй архи, арьс арчилгааны олон бүтээгдэхүүн, хүүхдүүдэд зориулсан тоглоом, ном болон бусад тансаг эд зүйлсийг энэ жилийн бэлгийн уутанд багтаажээ.

Эх сурвалж: CNBC

#оскар,