Ням гарагт болсон Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр инээдмийн киноны жүжигчин Крис Рок Уилл Смитийн эхнэр Жада Пинкетт Смитийн талаар хошигносны дараа Смит тайзан дээр гарч Рокийг алгадсан тухай бид өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл Оскарын кино академи Уилл Смитийг буруушааж, энэ үйл явдлыг албан ёсоор шалгаж эхэлсэн байна.

Оскарын шагнал гардуулах ёслолыг зохион байгуулдаг Кино урлаг, шинжлэх ухааны академийн нэг гишүүн энэ үйл явдлыг Холливудын хамгийн том баярыг бүдгэрүүлж, бусдын ололт амжилтыг дарсан хэмээн буруушааж байгаагаа “BBC”-д ярьжээ.

Харин Оскарыг зохион байгуулагчид “Академи өнгөрсөн шөнө болсон шоуны үеэр ноён Смитийн гаргасан үйлдлийг буруушааж байна. Бид уг хэргийн талаар албан ёсоор шалгалт хийж эхэлсэн бөгөөд манай дүрэм болон Калифорнийн хууль зүйн стандартын дагуу цаашид авах арга хэмжээ, үр дагаврыг судлах болно” гэж даваа гарагт албан ёсоор мэдэгджээ.

Түүнчлэн кино продюсер Маршал Херсковиц даваа гарагийн өглөө “Twitter” хуудсандаа “Академийг Уилл Смитийн эсрэг сахилгын арга хэмжээ авахыг уриалж байна. Тэр өнөө орой манай нийгэмлэгийг бүхэлд нь гутаан доромжиллоо” гэжээ.

Олон нийтийн сүлжээгээр зарим хэрэглэгчид Смитийн үйлдлийг зөвтгөж байгаа бол зарим нь Академийн ёс зүйн дүрмийг зөрчсөн байж болзошгүй тул Смитийн шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг буцааж авахыг уриалжээ.

Смит “King Richard” кинонд теннисний домогт Винус, Серена Уильямс нарын эцэг Ричард Уильямсын дүрийг бүтээснээрээ анхны Оскараа хүртсэн. Тэрээр шагналаа гардан авахдаа нулимс дуслуулан бусад нэр дэвшигчдээс уучлалт гуйж, “хайр таныг галзуу зүйл хийхэд хүргэдэг” гэж хэлсэн юм.

Мөн тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтээс, Академиас уучлалт гуйсан байна.

Эх сурвалж: BBC

#оскар,