2021 оны IV улирлын байдлаар нэг ажилтанд ногдох дундаж цалин 1.4 сая төгрөг байсан гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өмнөх оны мөн үеэс 110 мянган төгрөгөөр буюу 8.8 хувиар өссөн байна.
Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ялангуяа хүнсний барааны бүлгийн үнэ 16.7 хувиар өсөөд байгаа юм.
Хэдийгээр дундаж цалин 1.4 сая төгрөг байгаа ч медиан цалин нэг сая орчим төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо тодотголоо. Медиан цалин өмнөх улирлаасаа 7.6 хувиар нэмэгдсэн байна.
Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 3.2 сая төгрөг байгаа аж. Харин үйлчилгээний салбарын дундаж цалин хамгийн бага буюу 967 мянган төгрөг орчим байна.
Бүсээр нь авч үзвэл дундаж цалин Улаанбаатар хотод 1.6 сая төгрөг байгаа бол баруун бүсэд харьцангуй бага буюу нэг сая төгрөг байгаа аж.
Монгол Улсын нийт хүн амын 69 хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байгаа юм. Цаашид хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөнийг нэмэгдүүлэхийн тулд хөдөө орон нутагт ажлын байр бий болгох болон дундаж цалин нэмэгдүүлэх шаардлагатай байгааг статистик мэдээллээс харж болохоор байна.
М.Аминаа/Bloomberg TV Mongolia