Мариуполь руу хүмүүнлэгийн болон эмнэлгийн тусламж хүргэхээр өчигдөр хөдөлсөн Улаан загалмайн нийгэмлэгийн цуваа Запорожжяд гацжээ. Оросын тал аюулгүй байдлын баталгаа өгөөгүйгээс болсон гэж тус нийгэмлэг мэдэгдэв.

Улаан загалмайн нийгэмлэгийн цуваа бүслэлтэд байгаа хэдэн арван мянган хүнд тусламж хүргэх ёстой байв.

Мөн Улаан загалмайн баг Мариуполь хотоос иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хяналт тавих ёстой байсан ч пүрэв гарагт нийгэмлэгийн цуваанаас түрүүлж хөдөлсөн Украины засгийн газрын 40 гаруй автобус Оросын хяналтанд байгаа Бердянск хотод саатсан гэж Украины эх сурвалж мэдээлжээ.

Мэдээллийн дагуу тусламжийн бараа тээвэрлэж явсан зарим автобусыг Оросын цэргүүд дээрэмдсэн бөгөөд цөөн тооны автобус Запорожжяд буцаж ирсэн байна.

Талууд галаа зогсоож, аюулгүй байдлын баталгаа өгөхгүй бол Улаан загалмайн баг цааш явахгүй байх магадлалтай юм. Бердянск хотод үлдсэн 30 орчим автобус хэрхсэн нь одоогоор тодорхойгүй байна.

Баасан гарагт Мариуполийн хотын даргын туслах Петр Андрющенко хот руу орох боломжгүй хэвээр байгаа бөгөөд гарах гэж оролдсон хүмүүсийн хувьд нөхцөл байдал “маш аюултай” байна гэж мэдэгдэв.

Түүнчлэн Оросын арми өчигдрөөс хойш хот руу өчүүхэн ч болтугай хүмүүнлэгийн тусламж оруулахыг зөвшөөрөөгүй гэдгийг баталсан байна.

Мариуполь хотын захирагчийн ажлын албаны мэдээлснээр хотыг бүслэхэд 5000 энгийн иргэн амь үрэгджээ. Мөн энэ долоо хоногийн эхээр хотод 170,000 орчим иргэд үлдсэн талаар мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters, BBC

#Маруиполь, #ОХУ, #Улаан загалмайн нийгэмлэг, #хүмүүнлэгийн тусламж,