Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж, шүүх хурал явуулахыг уриалжээ.

Украины Буча хотод энгийн номхон иргэдийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар Байден сэтгүүлчдэд хандан “Та Бучад юу болсныг харсан байх. Энэ бол түүнийг цэргийн гэмт хэрэгтэн гэдгийг баталж байна” гэж хэлжээ.

Киев хотын гаднах Буча хотоос ойрын зайнаас буудан хөнөөсөн олон хүний булш болон гарыг нь хүлсэн цогцоснууд олдсоны дараа АНУ болон Европын орнууд Москвагийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахыг уриалсаар байна.

“Бид мэдээлэл цуглуулах ёстой. Украиныг тулалдаанаа үргэлжлүүлэхэд нь шаардлагатай зэвсгээр үргэлжлүүлэн хангах ёстой. Мөн бид бүх нарийн ширийн зүйлийг олж мэдэх ёстой. Ингэснээр энэ нь бодитой, дайны гэмт хэргийн шүүх хурал болно” гэж Байден хэлэв.

Харин Кремль энгийн иргэдийг хөнөөсөн хэргийг эрс няцааж, Буча хотоос олдсон булшнууд болон цогцоснуудыг Украин Оросыг гутаан доромжлох зорилгоор зохион байгуулсан гэж мэдэгдээд байгаа.

Байдены Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан АНУ дайны гэмт хэргийг шүүх зорилгоор дөрвөн эх сурвалжаас мэдээлэл авна гэв. Үүнд: АНУ болон түүний холбоотнууд, тэр дундаа тагнуулын алба; Украины газар дээрх ажиглалт; НҮБ, түүний дотор олон улсын байгууллагууд; мөн дэлхийн хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлага зэрэг багтаж байна.

АНУ Олон улсын эрүүгийн шүүх эсвэл өөр газарт хэргийг үүсгэнэ гэж мэдэгджээ.

Түүнчлэн Байдены НҮБ дахь төлөөлөгч хэлэхдээ Вашингтон Оросыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлээс түдгэлзүүлэхийг хүсэх болно гэж мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters

#Дайн, #дайны гэмт хэрэг, #ОРос, #Орос Улс, #ОХУ, #УКраин,