"Урга бүүкс" хэвлэлийн газар анхны номоороо монгол гарвальтай Тайванийн яруу найрагч Ши.Мөрөнгийн сонгомол түүврийг уншигчдадаа хүргэхээр зэхээд байна.

Мянганаар тоологдох түүхтэй Хятад яруу найргийн он цагийн ээдрээ, нугачаанд эх газрын болон Тайванийн гэсэн хоёр голдирол болон салжээ. Тэрхүү голдирлын нэгэнд Ши Мөрөн гэх том цутгал бий. Зохиолчийн нэр ч өргөн мөрөн гэсэн утгатай. Ши Мөрөн бол түүхийн эгзэгтэй он цагийн шуурганд туугдан далайн чанадад очсон монголчуудын үр сад.

Ши Мөрөн 1943 онд Хятадын өмнөд нутгийн Чунчин хотод төржээ. Гэр бүл нь улс төрийн шалтгаанаар Хонконг руу дүрвэн гарч, 1950-аад оны эхээр Тайваньд суурьшсан аж. Гэр бүлээ даган европт амьдарч байхдаа Бельгийн Брюссель хотноо Эзэн Хааны Урлагийн Академийг зураач мэргэжлээр дүүргэсэн гэдэг. 1981 онд зураач Ши Мөрөн “Хүж өвс” нэртэй анхны номоо хэвлүүлсэн нь түүнийг Тайванийн яруу найргийн гол төлөөлөл болох өндөрлөгт аваачлаа. “Хүж өвс” тэр жилээ долоон удаа хэвлэгдэж, шүүмжлэгчдийн зүгээс “үзэгдэл” гэсэн үнэлгээ авч, залуусын унших дуртай ном болсноор Тайванийн яруу найрагт монгол нэрээр овоглосон нэгэн гайхалтай яруу найрагч төрсөн юм. Тэрбээр “Хүж өвс”, “Алс холын нутаг”, “Гол урсах дуун” тэргүүт долоон шүлгийн түүвэр, арваад эсээ, хүүрнэлийн ном хэвлүүлээд байгаа юм.

Орчуулагч: Амарбаатарын Урантогос Togos Amara
Ерөнхий редактор: Уртнасангийн Бямбаням
Техник редактор: Пүрэвдоржийн Номинбилэг Nominbileg Nobi
Дизайнер: Самеди

#шинэ ном,