Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян өчигдөр 44 дэх өдрөө болсон. Уг аян эхэлсэн өдрөөс өчигдрийг хүртэл нийт 536,401 иргэн идэвхтэй дасгал хөдөлгөөнд хамрагджээ.
Өчигдөр л гэхэд 23,075 иргэн 283 спорт заал, 46 финтесс, 84 гадаа талбай, 46 клуб, 205 чийрэгжүүлэх танхим, Соёлын 60 төв, найман усан бассейнаар үнэ төлбөргүй үйлчлүүлж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийсэн бөгөөд Хөвсгөл аймгийн иргэд энэ өдөр хамгийн идэвхтэй байжээ. Тус аймгийн 3216 иргэн өчигдөр “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд хамрагдсан байна.
Сонирхуулахад, Улсын хэмжээнд 283 спорт заалыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгожээ.

#“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян,