Даваа гарагт Украины дайныг эсэргүүцэж буй “Greenpeace”-ийн идэвхтнүүд Оросын нефтийг Норвеги руу тээвэрлэж явсан усан онгоцтой өөрсдийгөө холбон гинжилжээ.

“Усть Луга” нефть тээвэрлэгч хөлөг онгоц одоогоор Норвегийн нийслэл Осло хотоос өмнө зүгт 70 км зайд “Exxon Mobil” компанийн “Slagen” нефтийн терминалын гадаа гацсан байдалтай байгаа тухай “Marine Traffic” мэдээлэв.

Жижиг завиар ирсэн идэвхтнүүд 95,000 тонн газрын тосыг буулгахыг эсэргүүцэж хөлөг онгоцны зангууны гинжтэй өөрсдийгөө гинжилсэн гэж “Greenpeace”-ийн мэдэгдэлд дурджээ.

“Нефть бол уур амьсгалын хямралын үндэс төдийгүй дайн, мөргөлдөөний үндэс юм. Норвеги улс Путины дайныг санхүүжүүлдэг Оросын нефтийг чөлөөтэй нэвтрүүлж байгаад би цочирдож байна” гэж Норвегийн “Greenpeace”-ийн тэргүүн Фроде Плейм мэдэгдэв.

Тус бүлэг Норвегийн засгийн газарт Оросын хурмал түлшний импортыг хориглохыг уриалсан бөгөөд “Exxon Mobil”-ын “Esso” брендийг Оростой байгуулсан ийм төрлийн импортын гэрээгээ цуцлах ёстой гэж мэдэгджээ.

Норвегийн “Esso” компани дайн эхлэхээс өмнө газрын тос худалдаж авахаар тохиролцсон байсан бөгөөд цаашид дахин Оросоос худалдаж авах төлөвлөгөө байхгүй гэж компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Greenpeace, #нефть, #ОРос, #Орос Нефть, #Оросын нефть, #ОХУ, #УКраин, #Украины дайн,