Мягмар гарагт Молдавын салан тусгаарласан Приднестровийн бүс нутагт “терроризмын аюулын түвшин”-г улаан болгож нэмэгдүүлжээ.

Өнгөрсөн хоногт хэд хэдэн удаа халдлагад өртсөн гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдээд байгаа ба тус бүс нутагт байрлах хотуудад шалган нэвтрүүлэх цэгүүдийг ажиллуулж эхэлсэн байна.

Бүс нутгийн аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлснээр Тирасполь хотын ойролцоох цэргийн ангид “террорист халдлага” болсон байна. Мөн өнөөдөр өглөө Майак тосгонд 6:40, 7:05 цагуудад дэлбэрэлт болж, ЗХУ-ын үеийн хоёр радио антеныг устгажээ.

Өөрийгөө тунхагласан Приднестровийн Молдавын Бүгд Найрамдах Улс гэгддэг Приднестровийн салан тусгаарласан бүс нутаг нь Украинтай хиллэдэг бөгөөд энэ бүс нутгийг Украины эсрэг довтолгоонд ашиглаж магадгүй гэж Киев үздэг байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өнөөдөр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө Орос Приднестровийн үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд бүс нутгийн мэдээллүүд ихээхэн түгшүүр төрүүлж байна гэж мэдэгдэв.

Өнгөрсөн долоо хоногт, Оросын армийн өндөр албан тушаалтан Оросын “тусгай ажиллагаа”-ны хоёрдугаар шатанд 1990-ээд оноос хойш Оросын гарнизон байрлаж байгаа Приднестровийг Кремльтэй холбохын тулд Украины өмнөд хэсгийг хяналтдаа авах тухай төлөвлөгөө багтсан гэж мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: The Guardian

#молдав, #Орос Улс, #ОХУ, #террорист халдлага,