Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зургадугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.” гэсний дагуу орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг 2022 оны зургадугаар сарын 19-ний өдрийн ням гарагт нэгдсэн журмаар зохион байгуулах гэж байна.

Хурлын төлөөлөгчийн нөхөн болон дахин сонгуулийг аймгийн Хурлын төлөөлөгчийн 4, сумын Хурлын төлөөлөгчийн 45, дүүргийн Хурлын төлөөлөгчийн 2 мандат, нийт 51 Хурлын төлөөлөгчийн нөхөн, аймгийн 1, сумын Хурлын төлөөлөгчийн 1, нийт 2 тойрогт дахин сонгууль явагдана.

Нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүсч, 54 төлөөлөгчийн орон тоо гарсан үндэслэл нь нас барсан-32, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон-8 шүүхийн шийдвэрээр-6, тухайн орон нутгаас шилжин явсан болон өөрийн хүсэлтээр-7, УИХ-ын гишүүнээр сонгогдсон-1 байна.

Энэ удаагийн орон нутгийн Хурлын Төлөөлөгчийн нөхөн, дахин сонгуулийг 15 аймаг, 43 сум, нийслэлийн 2 дүүрэг, нийт 67 сонгуулийн хэсэгт явуулах бөгөөд анх удаа улс даяар нэгдсэн журмаар зохион байгуулагдах юм.

#Нөхөн сонгууль,