Оросын Гадаад хэргийн яам маргаантай Өмнөд Курилийн арлуудын ойролцоо Японы загасчдыг загасчлахыг зөвшөөрсөн гэрээгээ түдгэлзүүлж, тус улсын засгийн газрыг гэрээнд заасан төлбөрөө төлөөгүй гэж буруутгажээ.
Мягмар гарагт Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Одоогийн нөхцөл байдалд бид 1998 оны гэрээний хэрэгжилтийг Японы тал бүх санхүүгийн үүргээ биелүүлэх хүртэл түр түдгэлзүүлэхээс өөр аргагүйд хүрч байна” гэж мэдэгдэв.
Орост Курилийн арлууд, Японд хойд нутаг гэж нэрлэдэг уг маргаантай арлууд нь хоёр улсын хооронд олон арван жил үргэлжилсэн сөргөлдөөний гол цөм юм. Арлуудын маргааны улмаас хоёр улс одоог хүртэл Дэлхийн хоёрдугаар дайныг дуусгах албан ёсны энхийн гэрээнд гарын үсэг зураагүй байдаг.
Оросын засгийн газар Охотскийн тэнгис, Номхон далайг тусгаарладаг стратегийн арлуудыг өөрийнх гэж үздэг бол Зөвлөлтийн арми зөвхөн дайны сүүлийн өдрүүдэд арлуудыг эзэлсэн гэж Японы засгийн газар маргадаг байна.
Оросын талаас загас агнуурын гэрээг түдгэлзүүлж байгаа явдал нь Япон, НАТО-гийн албаныхан мягмар гарагт цэргийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтарсан сургуулилт хийхээр тохиролцсонтой холбоотой гэж гадны шинжээчид үзэж байна.
Япон улс нь Орос Украин руу түрэмгийлсний дараа Оросын эсрэг хориг арга хэмжээ авах, тухайлбал Оросын албан тушаалтнууд болон тэрбумтнуудын хөрөнгийг битүүмжлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг хязгаарлах, Украинд дэмжлэг үзүүлэх зэрэг хориг арга хэмжээнд АНУ болон Европын орнуудтай нэгдсэн билээ.
Мөн тавдугаар сард Ерөнхий сайд Кишида Оросын түүхий нефтийн импортыг “зарчмын хувьд” хориглоно гэж мэдэгдсэн бөгөөд Оросын нүүрсний импортыг аажмаар зогсоож байгаагаа хэдийнэ зарласан.
Эх сурвалж: Al Jazeera

#Курилийн арлууд, #ОХУ,