2021 оны эхний таван сард манай улсад 8,554 гадаад жуулчин ирж байсан бол энэ оны эхний таван сард 42,060 жуулчин ирсан талаар БОАЖЯ-наас мэдээллээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал ирсэн гадаад жуулчид 391.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт боллоо.
Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын орлого +499.1 хувь өсжээ. Тодруулбал, өнгөрсөн оны эхний таван сард 6,330,473 ам.доллар байсан бол энэ оны эхний таван сард 37,925,168 ам.доллар болсон байна.
Мөн энэ оны эхний таван сард ОХУ-аас хамгийн их буюу 22,292 жуулчин, дараагаар нь БНСУ-аас 4,048, БНХАУ-аас 2,989 жуулчин тус тус иржээ.