Амралтын өдрүүдээр дэлхийн мөрийтэй тоглоомын төв Макаод ковидын тохиолдол олноор илэрсний дараа ням гарагаас олон нийтийг хамарсан ковидын шинжилгээний ажлыг эхлүүлж, ихэнх бизнесүүдийг хаажээ. Гэсэн ч казино нээлттэй хэвээр байна.

Өмнө нь Португалийн колони байсан Макао нь Хятадын тусгай захиргааны хоёр бүсийн нэг бөгөөд “тэг ковид” бодлогыг баримталдаг. Тус бүсийн 600,000 орчим оршин суугчдыг шинжилгээнд хамруулах ажил мягмар гарагт дуусах төлөвтэй байна.

Ихэнх оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг шаардаж, хоолны газруудыг заалаар үйлчлэхийг хориглож, хилийн хязгаарлалтыг чангатгаснаас казиногийн орлого ирэх долоо хоногуудад огцом буурна гэж шинжээчид хэлэв.

Мөн даваа гарагийн өглөө Макао дахь казинонуудын хувьцааны ханш унасан үзүүлэлттэй байна. Үүнээс “Sands China”-ийн хувьцаа найман хувиар унаж гуравдугаар сарын 15-наас хойших хамгийн том уналтыг үзүүлсэн бол “MGM China”, “Wynn Macau”, “Galaxy Entertainment”, “Melco”, “SJM Holdings” зэрэг газруудын хувьцаа 4-7 хувиар буурчээ.

Макаогийн засгийн газрын орлогын 80 гаруй хувийг казино бүрдүүлдэг бөгөөд хүн амын дийлэнх хэсэг нь казиногийн салбарт шууд болон шууд бус байдлаар ажилладаг.

Засгийн газрын вебсайтад мэдээлснээр сүүлийн дэгдэлтийн эх сурвалж тодорхойгүй байгаа бөгөөд гэнэт гарч ирж, хурдацтай тархаж байна гэжээ.

Өмнө нь өнгөрсөн оны аравдугаар сард Макаод коронавирусийн дэгдэлт гарч байсан бол хөрш зэргэлдээх Хятадын нутаг дэвсгэр болох Хонконгд энэ жил дэгдэлт гарч, нэг сая гаруй тохиолдол батлагдаж, 9,000 гаруй хүн нас бараад байна.

Хонконгд сүүлийн долоо хоногт өдөрт 1,000 гаруй тохиолдол бүртгэгдэж байгаа ч эмнэлгийн үйлчилгээнд үзүүлэх дарамт нэмэгдээгүй тул хязгаарлалтыг цаашид чангатгахгүй гэж албаны хүмүүс мэдэгджээ.

Харин Макаод зөвхөн нэг улсын эмнэлэг байдаг бөгөөд ачаалалтай ажиллаж эхэлсэн тухай бүс нутгийн засгийн газар мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Коронавирус, #Макао,