“Алга болсон Криптохатан” гэгддэг Ружа Игнатова Холбооны мөрдөх товчооны яаралтай, хамгийн их эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн эхний аравт багтжээ. Болгар гаралтай Игнатоваг “OneCoin” нэртэй криптовалютын луйврын хэрэгт оролцсон хэмээн эрэн сурвалжилж байгаа юм. Түүнийг хохирогчдоос дөрвөн тэрбум гаруй доллар залилсан гэж үздэг.
2017 онд АНУ-ын албаны хүмүүс түүнийг баривчлах тушаалд гарын үсэг зурж, мөрдөн байцаагчид шалгаж эхэлснээс хойш тэрээр сураггүй алга болсон юм.
Игнатова 2014 оноос “OneCoin”-ы үйл ажиллагааг эхлүүлж байв. Тэрээр “OneCoin” криптовалютыг өөр хүнд санал болгож, худалдсан тохиолдолд хувь өгдөг схемийг бүтээсэн боловч Холбооны прокурорууд түүний ашигласан схемийг криптовалютын дүрд хувирсан Понзи схем гэж нэрлэдэг.
Холбооны мөрдөх товчоо 2019 онд найман зүйл ангиар яллагдагчаар татагдсан Игнатоваг баривчлахад тусалсан аливаа мэдээлэлд 100,000 долларын шагнал амласан байна. Тэрээр Холбооны мөрдөх товчооны хамгийн их эрэн сурвалжлагдаж буй арван хүний жагсаалтад орсон цорын ганц эмэгтэй аж.
Хэргийг олон жилийн турш шалгаж буй Жейми Бартлеттын хэлснээр Ружа Игнатоваг олоход маш хэцүү байгаа нэг шалтгаан нь тэрээр хамгийн багадаа 500 сая доллартай ор сураггүй алга болсон бөгөөд энэ нь түүнийг хуулиас нуугдахад тусалж байна гэв.
Тэрээр Игнатоваг өндөр чанартай хуурамч бичиг баримттай болж, гадаад төрхөө өөрчилсөн, эсвэл нас барсан ч байж магадгүй гэж таамагладаг байна.
Хатагтай Игнатова хамгийн сүүлд 2017 онд Болгараас Грек рүү нисэх онгоцонд суусан нь тогтоогдсон бөгөөд түүнээс хойш сураггүй алга болсон юм.
Эх сурвалж: BBC