Дэлхийн хоёрдугаар дайны дараах хамгийн их хүндлэл хүлээж, нэр алдартай болсон зохиолчдын нэг бол Исаак Башевиз Зингер. Тэрээр Борхес эсвэл Маркес, модернист яруу найрагчид шиг уран зохиолын ертөнцөд шинэ төрөл зүйлийг нээсэн гавьяатан биш. Харин уламжлалт бичгийн аргаар туурвисан реалист бүтээлүүддээ ардын аман яриа, домог үлгэрүүдийг чадамгайгаар ашигладаг нь түүнийг онцгой нэгэн болгож хувиргасан билээ.
Өдгөө бидний эх оронд ч босоо монгол бичгээр зохиол бүтээл туурвидаг хүн олон биш. Ер нь байхгүй гэж хэлэхэд буруудах зүйлгүй. Бүгд криллээр бичдэг. Харин тухайн үед Зингер өөрийн төрөлх нутгийнх болох идиш |еврей-жүүд| хэлээр бүтээлээ туурвидаг байлаа. Тиймдээ ч түүнийг нас барахад хүн төрөлхтний нэгэн өвөрмөц соёл уламжлал үгүй боллоо хэмээцгээж байв. Тиймдээ ч тэрээр “Намайг идиш хэлээр бичигч жүүд, америк зохиолч хэмээн дуудаж буйд үнэхээр их баяртай байдаг” гэсэн буй. Зингер “Горай дахь чөтгөр” хэмээх анхны номоо 1935 онд идиш хэлээр хэвлүүлснийхээ дараа Америк орон руу цагаачилсан билээ. Тухайн үеийн ихэнх алдартай зохиолчид эх орныхоо сүйрлийн нөлөөнөөс болж ийнхүү цагаачилсан байдаг. Гэвч тэдний уран бүтээл яг тэр мөчөөс л эхэлдэг. Зингер аливаа асуудлыг олон талаас нь харсан үзэл санаа, соёлын хэв шинжийг уран бүтээлдээ байнга шигтгэдэг бөгөөд энэ талын уран бүтээлчийн хувьд тэр нэвтэрхий толь л гэсэн үг.
Түүний “Хар захын гудамжны Спиноза” нь хамгийн чухал өгүүллэгийнх нь нэгээр зүй ёсоор нэрлэгддэг. |Тус өгүүллэгийг яруу найрагч, орчуулагч Б.Баясгалан хөрвүүлсэн бөгөөд “Өрнө дорнын шилмэл өгүүллэг” , орчуулгын номынхоо хоёрдугаар хэвлэлд уг бүтээлийн нэрийг оноосон байдаг| Энэхүү өгүүллэгт үйл явдал гэхээр зүйл бараг үгүй. Варшавын хар захын гудамжинд амьдардаг өвгөн доктор Фисчелсоны тухай гарна. Түүний үйл хөдлөл, хэрхэн амь зуудаг, улс төрийн үзэл баримтлал, залуу насны зарим нэг гялсхийсэн дурсамж, өтөлсөн хойноо нэгэн бүсгүйтэй хуримаа хийсэн тухай. Товчхондоо ийм ч гэлээ бичиглэл хийгээд утга санааных нь хувьд ганцхан өгүүлбэрт багтаах аргагүй. Хэт гүн утга агуулсан философи, уншигчдын алмайралд хүргэсэн үйл явдлын гэнэтийн холбооснууд үгүй хэт ёсорхог гэж тодорхойлж болмоор бичиглэлийн хэлбэр нь “загвар” төдийхөн зүйл биш билээ.
ТҮҮХ СӨРГӨСӨН АСУУЛТ
Доктор Фисчелсон бол хүмүүний амьдралын ёс суртахууны бэлгэдэл болсон дүр. Гэвч энэхүү ёс суртахуун нь үргэлжид бат бэх, тэгш эрх дор хугаршгүй орших боломжгүйг цаашид хөврөх үйл явдлууд илтгэнэ. Учир нь Фисчелсон хөгширч доройтсон ч гэлээ үхлээс огтхон ч айж байгаагүй, нэг ёсондоо тэрхүү жамын зүйлийг хүлээн авах оюун санааны хувьд туйлийн сайн бэлтгэгдсэн ёс зүйтэй байлаа ч “хүн” гэдэг ухагдахууны үүднээс бэлгэдэл дүр нь алдагдана.
Учир нь түүний ходоодны шарх үргэлжид өвтгөн зовоохоос гадна бие физилогийн таагүй байдлаас болж олонтаа давтан уншиж, үсэг, өгүүлбэр бүрээр нь цээжилж дөнгөсөн Спинозагийн “Ёс зүй”-гээ сөхөж харах үед тээр болно. Ер нь зун бүгчим халуун, дээврийн умгар хонгил, тонуулчид, янхнууд бүлэг хулгайчид, мөрийтэй тоглоомчдоор дүүрэн Хар захын гудамж ч түүнд дараа болохоос цаашгүй. Фисчелсон зөвхөн Спинозагийн ёс зүйг тэмтрэн, ахин дахин судлах, түүний гүн ухааны тухай сургаалиудыг нягтлан, оюун тархиндаа загварчлан зурж “...оддын манан багшралдсан тэнгэрийн орон майнхах” - ын нууцад нэвтрэх сэн гэхдээ оюун бодлоо л шаргуу ажиллуулахыг хичээнэ.
Тэрээр өөрийгөө бусдаас бүрэн тусгаарлаж зожигрох өвчинд нэрвэгдсэн бөгөөд үүнд нь 1905 онд болсон Хар захын гудамжны хөвгүүдийн ажил хаялт, цагдаагийн газар луу тэсрэх бөмбөг шидэж, хүмүүсийг буудан танхайрсан үйл явдал нэрмээс болсон гэнэ. Тэр залуус өгүүллэгт өгүүлснээр “Еврейн-Сионизм” ба өөрсдийн эх нутаг Израйлдаа суурьших ёстой гэх шинэ үеийн үзэл санааг дэмжигчид юм.
Харин өвгөн докторын умгар өрөөнд Доббе хэмээх нэгэн эмэгтэй орж ирдэг. Нөгөөтэйгүүр түүний үлдсэн амьдралд нь ч гэсэн болно. Уг туранхай биетэй, тас хар царатай эмэгтэйг Варшавын буюу Хар захын гудамжныхан “Хар Доббе” хэмээн хочлох бөлгөө. Түүнтэй аж төрсөн хоёр ч эр сүйгээ цуцалсан бөгөөд сүүлд ахимаг насны эрээс гэрлэх санал авсан боловч тэр нь эхнэртэй байж таардаг. Доббе өвгөний умгар өрөөнд нар тусгаж, шөл хийж өгнө. Гэхдээ энэ нь цэвэр сайхан сэтгэлийн үүднээс байсан ч гэлээ эцэст нь өвгөнөөр Нью-Йоркд суудаг үеэлийнхээ захидлыг уншуулна.
Доббе эхэндээ өвгөнийг буруу номтон гэж сэрджээ. Гэвч Фисчелсон түүнд “...Үгүй дээ. Би чинь бусад Еврэйтэйгээ л адил Еврей шүү дээ!” гэж хариулдаг. Магадгүй ерөөс хурц зөрчилгүй, энгийн бүтцээр урсах хүүрнэлийн хамгийн чухал харилцан ярианы өгүүлэмж энэ хэсэгт буусан байж мэднэ. Хүмүүсийн шашин шүтлэг, угсаа гарал, эзэмшсэн мэргэжил, хэл ярианы соёл, сэтгэлгээ нь онхи ондоо. Гэвч “хүн” л бол “хүн”. Тэгээд л үйлдэл, үзэл хоёр нь тэнцчихсэн өвгөн докторын хувьд аль нь ч ялгаагүй. Мэдээж зохиолчийн хувьд Еврей үндэстний дуу хоолойг л илүүтэй хүргэхийг зорьсноос гадна тэд ч мөн дэлхийн иргэн гэдгийг элдэв олон хувьсгал, еврейчүүдийг хоморголсон бараан түүхийн эсрэг Фисчелсоны ганцхан хариултаар сөрж зогссон болов уу.
ЖАМ ЁСНЫ УЧРАЛ
“Хар Доббег сүмийнхээ гол танхимд хүрч ирээд доктор Филчелсонтой гэрэлх болсноо зарлахыг сонссон раббигийн эхнэр түүнийг лавтайяа солиорч гэж боджээ”.
Үнэхээр Доббе, доктор Фисчелсонтой гэрлэх болсон зар Варшавын гудамжаар нэг тархаж, хэн нэгний амнаас бусдын чих рүү хаврын хуурай өвсөнд ассан түймэр шиг л дэгдэж хүрнэ. Тэдний аль алинд нь хамаатан садан, төрөл төрөгсөд /лав Хар захын энэ гудамжинд/ үгүй боловч хуримын өдөр гудамжныхан бараг л бүгд цуглардаг.
Үүнээс гадна Зингерийн “Золиос” өгүүллэгт дүрслэгдсэн Бэсрэгийн гудамжинд ч мөн нэгэн хачирхалтай хурим болдог. Магадгүй энэ нь Еврейчүүдийн энх тайван оршин тогтнохуй нь хөндлөнгийн улс гүрний ой тойнд багтахааргүй гутамшигт явдал байсантай дүйцүүлж болох санаа юм. Түүнийг л зохиолч хачирхалтай, бусдын сэтгэл дотроо хүлээж зөвшөөрч үл чадах тийм гэрлэлтээр зохиомжлон харуулжээ. Гол нь энэхүү санаагаа тэрээр зүгээр л өгүүлбэрийн гол зөрчилт эсвэл зангилаа хэсэг болгоод оруулчихаж. Харин үргэлжлэх үйл явц нь ямагт сайнаар юм уу зол заяатайгаар үл төгсөнө.
Хуримын үеэр цугласан олныг гэнэтхэн уурссан Доббе “Та нар юундаа инээгээд байгаа юм бэ? Энэ та нарыг зугаацуулах үзүүлбэр биш” хэмээн хашхираад нөхрөө чирэн сүмээс гарч оддог.
Бултах аргагүй хувь тавилантайгаа ийнхүү эвлэрсэн нь Спинозагийн үзэл санаа, “Ёс зүй”-д дурдагдах агуулгатай эрс зөрчилдөнө. Тиймээс л тэр Доббетой гэрэлчхээд сүмээс ирэнгүүт энэхүү үйлдэлтэй зөрчилдөж асан бөгөөд орон дээрээ хэвтээд шуудхан “Ёс зүй”-гээ уншихаар хэвтэж байсан билээ. Гэвч бүх зүйл эцэст нь өөрөөр өрнөсөн юм.
Тэд өрөөндөө орж орондоо хэвтсэн хойно хэн, хэн нь урт яриагаар нэгнийгээ мялааж, өвгөний ходоодны хатгаа, цээжний хорсолт нь хэдийн арилчихсан байна. Өвгөн дараа нь зүүдэндээ Швейцарын сүрлэг уулс дундуур гүйж, дүүлэн нисдэг.
Учрал тохиол бүр хүний амьдралд жам ёсоороо ирдэг аж. Түүнээс бултан зугтаах, цахдан хойш сууна гэдэг бол хүний өөрийнх нь шийдэж чадах асуудал биш юм. Тэр л утгаар Фисчелсон хэдий үхэлдээ зэхэж, гэрээслэлээ бичиж байсан ч Доббетой гэрлэж эхнэр, нөхөр болов. Өглөө нь тэр бүхий л гараг ертөнц, үл баригдах мөн чанарын тухай төсөөллийн бодолд автаж, юмсын уялдаа хамаарлын тухай нээж олох агшинд өөрийгөө ч мөн тэдний салшгүй нэг хэсэг гэдгийг анзаарна. Эцэст нь өвгөн уучлал гуйн бувтнан үглэх нь үүрийн сэрүүхэн агаарт цонхны тавцан дээр зогссон нэгэн еврэй залбарч байх шиг сэтгэгдэл төрүүлнэ. Залбиралд харин бурхны номлолоос байсангүй.
“Өвгөн гүн шөнийн агаараас шүүрс алдан амьсгалаад салгалсан гараараа цонхны хүрээнээс зуурангаа “Тэнгэрлэг Спиноза минь, намайг өршөөгөөрэй. Би даанч мулгуу амьтан болж орхиж хэмээн бувтнав”.
Зингер уран зохиолын томоохон шинэчлэгчдийн эгнээнд нэр нь дурдагдаж байгаагүй ч аливааг зөвхөн уран зохиолд л байж болох аргаар дүрсэлж чадна. Үгүй гэвэл түүний өөр нэгэн нэрийн хуудас болсон өгүүллэг болох Бэсрэгийн гудамжны хосуудын тухай уншихдаа, сүүлчийн өгүүлбэр дээр нь зогсозноод нэг үзнэ биз ээ.