Гадаадын иргэд хууль бусаар галт зэвсэг эзэмшиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан асуудлаар ГИХГ-аас мэдээлэл хийлээ.

Энэ талаар ГИХГ-ын Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат "Гадаадын Иргэн Харьяатын Газраас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд хийдэг. Энэ шалгалтын хүрээнд нэр бүхий аж ахуйн нэгжийн урилгаар Монгол Улсад түр хугацаанд ажлын болон жуулчлалын визээр ирсэн гадаад иргэдийн зөрчлийг илрүүллээ. 

Гэрэл зургийг MPA.mn

Тодруулбал, Саудын Араб болон Йордан улсын нэр бүхий долоон иргэн манай улсад 2022 оны зургадугаар сард ирсэн.  Тэдгээр иргэн нь хууль бусаар галт зэвсэг ашиглаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй амьтан агнасан зөрчил гаргасан. Түүнчлэн төрийн тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй зорчсон зөрчил дутагдлыг илрүүлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь прокурорын байгууллагад харьяалал тогтоон шалгуулахаар шилжүүлсэн байгаа" гэсэн юм.

#онцолсон, #live, #ГИХГ,