Украины дайны улмаас Оросоос Европ руу нийлүүлэх байгалийн хий тасалдсантай холбогдуулан Германы засгийн газар иргэд, аж ахуйн нэгжүүдэд үнийн хөөргөдлийг даван туулахад туслах 65 тэрбум еврогийн багц арга хэмжээг зарлалаа.
Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан нь барууны орнуудад эрчим хүчний дарамт үүсгэж, Герман зэрэг Оросын хийнээс хамааралтай орнууд нийлүүлэлтийн өөр суваг хайж олох шаардлагатай болоод байгаа. Герман улс эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгддэг өвлийн улиралд бэлтгэн хий нөөцөлж байгаа ба нөөцийн дүүргэлт зургадугаар сард тал хүрэхгүй хэмжээтэй байсан бол өнөөдөр 84 хувьд хүрч нэмэгджээ.
Германы канцлер Олаф Шольц энэ асуудлаар сэтгүүлчдэд хандан “Герман улс өвлийг давна” гэж мэдэгдээд, "Орос эрчим хүчний найдвартай түнш байхаа больсон” гэж нэмж хэлэв.
Мөн шинээр зарласан багцын хүрээнд тэтгэвэр авагч, тэтгэмжид хамрагдсан иргэд болон оюутнуудын эрчим хүчний нэг удаагийн төлбөрийг төрөөс олгож, эрчим хүчний төлбөрт хязгаарлалт тавихаар болсон тухай тэрээр мэдэгдэв.
Түүнчлэн эрчим хүчний хэрэглээ өндөр 9,000 орчим аж ахуйн нэгж 1.7 тэрбум еврогийн татварын хөнгөлөлт үзүүлж, эрчим хүчний компаниудын гэнэтийн ашгийн татварыг төлбөрийн хөнгөлөлтөд ашиглана гэж Шольц мэдэгдсэн байна.
Шинэ багц арга хэмжээг оролцуулаад Герман улс нийт 100 тэрбум еврог эрчим хүчний хямралын үр дагаврыг даван туулахад зарцуулахаар төлөвлөөд байна.
Энэ хооронд, Европын улс орнууд ижил төстэй арга хэмжээ хэлэлцэж байна.
Их Британийн ерөнхий сайдад нэр дэвшээд буй Лиз Трасс Ерөнхий сайд болбол долоо хоногийн дотор эрчим хүчний үнийн өсөлтийн эсрэг төлөвлөгөөг яаралтай зарлана гэж мэдэгдэв.
Мөн ЕХ-ны эрчим хүчний сайд нар есдүгээр сарын сөнд хуралдаж, блок даяар эрчим хүчний үнийн дарамтыг хэрхэн хөнгөвчлөх талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Орос Украин руу довтолгооноос хойш эрчим хүчний үнэ өсөж, Европ Оросын эрчим хүчний хараат байдлаас гарахыг оролдож байгаа энэ үед Чехийн нийслэл Прага хотын гудамжинд эрчим хүчний үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал болж, жагсагчид Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг зогсоохыг уриалав. Цагдаа нарын мэдээлснээр ням гарагт голдуу баруун болон хэт зүүний үзэлтэй бүлэглэлийн 70 мянга орчим хүн жагсаалд оролцсон байна.
Түүнчлэн олон зуун эсэргүүцэгчид “Хойд урсгал” хийн хоолой дамжин өнгөрдөг Германы зүүн хойд хэсэгт орших Любмин хотод цугларч, “Хойд урсгал 2”-ыг ашиглалтад оруулахыг уриалсан байна. Украин дахь түрэмгийлэл эхэлсний дараа Германы засгийн газар уг хоолойг ашиглалтад оруулахаас татгалзсан юм.
Хоёр өдрийн өмнө Орос улс “Хойд урсгал 1” хоолойгоор дамжуулан Герман руу нийлүүлдэг хийн экспортоо тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаагаа мэдэгдсэн нь эрчим хүчний хямралын түгшүүрийг улам нэмэгдүүлж байна.
Эх сурвалж: BBC