Япон улс маргаантай арлуудын ойролцоо үндэстэн дамнасан цэргийн сургуулилалт явуулж байгаад Оросыг буруутгаад, Орос-Хятадын байлдааны хөлөг онгоцнууд өөрийн улсын хойд эргийн ойролцоо гал нээсэнд ихээхэн санаа зовж байгаагаа даваа гарагт илэрхийлэв.
Орос улс наймдугаар сарын сүүлээр Оросын алс дорнодын бүс нутагт үндэстэн дамнасан “Восток-2020” цэргийн сургуулилалтаа эхлүүлсэн. Уг сургуулилалтад Орос, Хятад, Энэтхэг, Монгол, Беларусь, Тажикистан зэрэг 14 улсын 50,000 гаруй цэрэг оролцож байгаа юм.
Тэгвэл Японы хойд хэсгийн Хоккайдо арлын ойролцоох Курилын хэлхээнд оршдог маргаантай дөрвөн арлын хоёрт нь сургуулилалт хийж байгааг Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно шүүмжилжээ.
Түүний хэлснээр өнгөрсөн бямба гарагт Японы Батлан хамгаалах яам Орос, Хятадын байлдааны зургаан хөлөг онгоц Хоккайдо арлын Камуи хошуунаас баруун тийш 190 км-ийн зайд Япон тэнгис рүү пулемётоор гал нээж байгааг илрүүлсэн байна.
Мацуно хэвлэлийн бага хурал дээр “Эдгээр хөлөг онгоцны хөдөлгөөнийг үргэлжлүүлэн анхааралтай ажиглаж, Японы эргэн тойрон дахь усан бүсэд урьдчилан сэргийлэх, тандалт хийхийн тулд боломжтой бүх арга хэмжээг авна” гэж мэдэгджээ.
Хятадын Үндэсний батлан хамгаалах яам ням гарагт хийсэн мэдэгдэлдээ “Восток-2020”-ын хүрээнд агаар, хуурай газар, тэнгисийн цэргийн сургуулилалтад оролцсон бөгөөд Хятадын тэнгисийн цэргийн тактикийн баг Япон тэнгист Оросын талтай хамтарсан ажиллагаа зохион байгуулж, тэр дундаа усан доор байрлуулсан тэсрэх бөмбөг устгах хамтарсан сургуулилалт хийсэн гэжээ.
Орос Украинд түрэмгийлсний дараа Ази дахь хурцадмал байдал улам бүр нэмэгдэж, Хятад улс Зүүн Ази, ялангуяа Тайванийн орчимд цэргийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаад Япон улс санаа зовж байгаагаа илэрхийлж байсан. Улмаар үндэсний аюулгүй байдлын стратеги болон батлан хамгаалахын удирдамжаа шинэчлэн боловсруулж эхэлсэн бөгөөд саатуулах хүчин чадлаа бэхжүүлэхийн тулд цэргийн чадавхаа мэдэгдэхүйц нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Хамтарсан галын сургуулилалтын дараа Хятадын удирдлагатай пуужин устгагч, фрегат, хангамжийн хөлөг онгоц, мөн Оросын гурван фрегат зэрэг байлдааны хөлөг онгоцнууд Японы Хоншү, Хоккайдо арлуудын хооронд Соягийн хоолойг гаталжээ.
Наймдугаар сарын 29-нд Хятадын байлдааны хөлөг онгоцнууд Японы баруун өмнөд хэсэгт орших Цүшима хоолойг гаталсан гэж тус яам өмнө нь мэдэгдэж байв.
Эх сурвалж: Japan Today

#БНХАУ, #ОХУ, #цэргийн сургуулилалт, #Япон улс,