Пүрэв гарагт Австралийн парламент Ногоон намын болон бие даагчдын дэмжлэгтэйгээр нүүрсхүчлийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 43 хувиар бууруулж, 2050 он гэхэд бүрэн ангижрах тухай зорилтоо хуульчлан баталлаа.

Уг хуулийн дагуу цэвэр эрчим хүч, дэд бүтцийн санхүүжилтийн агентлагууд зэрэг төрийн байгууллагууд шийдвэр гаргахдаа хорт хийн ялгарлын зорилтот түвшинг харгалзан үзэж байхаар болж байна.

Арав гаруй жил уур амьсгалын бодлого тодорхойгүй байсны эцэст салбарын бүлгүүд уг хуулийг сайшааж байгаагаа мэдэгдэв.

Уур амьсгалын тухай хуулийн төслийг дэмжихийн зэрэгцээ Ногоон нам “хамгаалалтын механизм”-ын хуулийг шинэчлэн найруулснаар аливаа шинэ нүүрсний уурхай, байгалийн хийн төслүүдийг хаахыг эрмэлзэх болно гэж мэдэгдсэн бол Хөдөлмөрийн нам томоохон үйлдвэрлэгчдийг хорт хийн ялгаруулалтаа аажмаар бууруулахыг шаардах болно гэж мэдэгдсэн байна.

“Хамгаалалтын механизм” нь 2021 оны байдлаар нийт хорт хийн ялгарлын 28 хувийг дангаараа бүрдүүлж байсан нүүрсний уурхай, шингэрүүлсэн хий (LNG) болон үйлдвэрлэл зэрэг 215 орчим аж үйлдвэрийг хамардаг байна.

Энэ хуулийг ирэх жил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Reuters

#Австрали улс, #хорт хий, #хорт хийн ялгарлыг бууруулах зорилт,