Лхагва гарагт Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага (OPEC+) Вена хотноо хуралдаад, АНУ болон бусад хэрэглэгч орнуудын шахалтаас үл хамааран олборлолтын зорилтоо эрс бууруулах шийдвэр гаргасан тухай эх сурвалжууд мэдэгджээ.
Эх сурвалжийн хэлснээр Саудын Араб, Орос зэрэг орнуудыг багтаасан “OPEC+” олборлолтоо өдөрт 1-2 сая баррелээр бууруулахаар төлөвлөж байгаа аж.
“OPEC+” олборлолтоо бууруулснаар 90 орчим ам.доллар болтлоо буурсан газрын тосны үнэ дахин өсөхөд нөлөөлөх юм. Өнгөрсөн зургадугаар сард “Brent” маркийн газрын тосны үнэ 120 ам.долларт хүрээд байв.
Олборлолтоо мэдэгдэхүйц багасгасан ч дэлхийн нийлүүлэлтэд үзүүлэх бодит нөлөөлөл бага байх болов уу гэж мэргэжилтнүүд найдаж байна. Учир нь тус байгууллагын хэд хэдэн гишүүн аль хэдийн өөрсдийн квотоос доогуур шахаж байгаа юм.
Наймдугаар сард “OPEC+” төлөвлөсөн хэмжээнээсээ өдөрт 3.6 сая баррелээр бага олборлолт хийсэн байна.
“АНУ стратегийн нөөцөөс газрын тос нэмж гаргах, ‘NOPEC’-ийн тухай хуулийн төслийг цаашид дэмжих зэрэг арга хэмжээ авч магадгүй” гэж “Citi”-ийн шинжээчид таамаглав.
“JP Morgan” мөн Вашингтоныг нефтийн нөөцөөсөө нэмж гаргах замаар хариу арга хэмжээ авна гэж найдаж байгаа мэдэгджээ.
Европт өвлийн улирлын өмнө эрчим хүчний хямралын эрсдэл үүсээд байгаа бөгөөд барууны орнууд Оросыг зориудаар эрчим хүчийг зэвсэг болгон ашиглаж байна гэж буруутгаад байгаа билээ.
Энэ жил Байдены засаг захиргааны төлөөлөгч Эр-Риадад айлчилж, эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцсэн ч үр дүнд хүрч чадаагүй.
Тухайн үед Арабын Нэгдсэн Эмират улсын Эрчим хүчний сайд Сухайл аль-Мазруи хэлэлцээрийн талаар “Энэ шийдвэр нь улс төрийн бус техникийн шинжтэй. Бид ‘OPEC’-ийг улс төрийн байгууллага болгон ашиглахгүй” гэж мэдэгдэж байв.
Эх сурвалж: Reuters

#газрын тос, #ОПЕК,