Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкинтэй уулзахдаа Крым руу чиглэсэн гүүрний дэлбэрэлтэд Украины талыг буруутгаж, халдлагыг “терроризм” гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
Албаныхны мэдээлснээр дэлбэрэлтийн улмаас гурван хүн амиа алдсан байна. Хохирогчид ачааны машин дэлбэрэх үед ойролцоох машинд байжээ.
Путин “Энэ бол Оросын иргэний дэд бүтцийг устгах зорилготой терроризм гэдэгт эргэлзэхгүй байна. Үүнийг зохион байгуулагчид, гүйцэтгэгчид болон ашиг хүртэгчид нь Украины аюулгүй байдлын алба юм” гэж хэлсэн байна.
Бастрыкины үзэж байгаагаар халдлагад Орос болон гадаадын зарим улсын иргэд тусалсан байх магадлалтай гэв. Мөрдөн байцаагчид дэлбэрсэн ачааны машин Болгар, Гүрж, Армен, Хойд Осет, Краснодарын хязгаараар дамжин явсан болохыг тогтоосон тухай тэрээр мэдэгджээ.
Бастрыкин уг хэргийг мөрдөн шалгах тушаал өгсөн байна.
Одоогоор Украины талаас халдлагатай холбоотой эсэхээ мэдэгдээгүй байна.
Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийгийн зөвлөх Михайло Подоляк Путиний таамгийг үгүйсгэв. Тэрээр “Энд ганцхан террорист улс байгаа бөгөөд хэн болохыг нь бүх дэлхий мэднэ” гэж олон нийтийн сүлжээнд бичжээ.
Өнгөрсөн бямба гарагийн оройн мэдэгдэлдээ Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ үйл явдлын талаар “Өнөөдөр муугүй өдөр байлаа, манай улсын нутаг дэвсгэрт ихэвчлэн нартай байлаа. Харамсалтай нь Крымд үүлэрхэг, гэхдээ бас дулаахан байсан” гэж мэдэгджээ.
Оросын эрх баригчид халдлагаас хэдхэн цагийн дараа гүүрний зорчих хэсгийг хэсэгчлэн нээсэн боловч хөдөлгөөн бага байна. Гүүрний төмөр замын хэсгийг мөн нээжээ.
Европ дахь хамгийн урт буюу 19 км-ийн урт уг гүүр нь Оросын цэргийн хангамжийн чухал зам юм. Орос улс гүүрээр Украины өмнөд хэсэгт байрлах байлдааны талбар руу цэргийн техник, сум хэрэгсэл, бие бүрэлдэхүүнээ зөөвөрлөдөг.
Орос Крымийг өөртөө нэгтгэснээс хойш дөрвөн жилийн дараа буюу 2018 онд уг гүүрийг ашиглалтад оруулж байжээ.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #Крым, #ОРос, #Украины дайн,