Оросын агаарын цохилтын улмаас 19 хүн амиа алдсанаас ​нэг өдрийн дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “Их долоо”-ийн бүлгийн удирдагчдаас өөрийгөө хамгаалах зэвсэг яаралтай нийлүүлэхийг хүсэх төлөвтэй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон “Их долоо”-ийн бүлгийн бусад удирдагчид Украиныг дэмжихийн тулд өөр юу хийж болох талаар хэлэлцэхээр мягмар гарагт виртуал хурал зарласан.

Дайн эхэлснээс хойших Оросын хамгийн том агаарын цохилтын дараа даваа гарагт Зеленский агаарын довтолгооноос хамгаалах системээ бэхжүүлэх нэн шаардлагатай байгаа талаар мэдэгдсэн бол Байден Украинд дэвшилтэт систем нийлүүлэхээ амлаад байгаа.

Зеленский даваа гарагийн оройн мэдэгдэлдээ “Бид зэвсэгт хүчнээ бэхжүүлэхийн тулд бүхнийг хийх болно. Бид дайсны талбарыг улам хүндрүүлэх болно” гэж хэлжээ.

Түүнчлэн “Их долоо”-ийн удирдагч нар виртуал уулзалтын дараа Оросын ойрын холбоотон Беларусийг дайнд оролцохгүй байхыг анхааруулж магадгүй байна.

Беларусь Киев болон барууны орнуудын зүгээс тус улсад тодорхой аюул заналхийлж байгаа учраас Украины ойролцоо Оросын армитай хамтран цэрэг байрлуулж байгаагаа даваа гарагт мэдэгдсэн юм.

Мягмар гарагт Францын Гадаад хэргийн сайд Кэтрин Колонна “Их долоо”-ийн төрийн тэргүүнүүд Оросын ложистикийн бааз, пуужин харвах платформ болгон ашиглаж байгаа Беларусийг цаашид дайнд оролцохгүй байхыг анхааруулах байх гэж нэгэн ярилцлагадаа дурджээ.

Колонна “Орос улс... Украин даяар энгийн иргэдийн бай руу зориудаар цохилт өгснөөрөө өөр нэг шугамыг давсан. Энэ бол дайны дүрэм, олон улсын хуулийг зөрчсөн үйлдэл” гэж хэлээд, Франц Киевт зориулсан зэвсгийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр тохиролцсон тухай мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ, өнгөрсөн долоо хоногт олборлолтоо огцом бууруулахаа мэдэгдсэн газрын тос экспортлогч орнуудын “OPEC+” бүлгийн гишүүн Арабын Нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгч мягмар гарагт Орост айлчилж, Путинтэй уулзаж, “цэргийн хурцадмал байдлаа намжаахыг” уриална гэж АНЭУ-ын төрийн мэдээллийн “WAM” агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters

#Зеленский, #ОРос, #Украины дайн,