Өнгөрсөн бямба гарагт Крымийн гүүрэн дээр гарсан халдлагатай холбогдуулан Оросын аюулгүй байдлын алба найман хүнийг саатуулжээ. Тус алба эдгээр хүмүүсийн ард Украины өндөр албан тушаалтан байгаа гэж үзэж байгаа аж.

Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ)-ны мэдэгдэлд дурдсанаар тус алба нь Мөрдөн байцаах хороотой хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд Крымийн гүүрэн дээр гарсан “террорист халдлага”-ыг зохион байгуулагч нь Украины Батлан ​​хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар, тус газрын дарга Кирило Буданов, ажилтнууд болон агентууд болохыг тогтоосон байна.

Одоогоор эрүүгийн хэргийн хүрээнд уг халдлагыг гүйцэтгэхэд оролцсон Оросын таван иргэн, Украин, Арменийн гурван иргэнийг саатуулаад байгаа аж. Өөр дөрвөн хүнийг тэсрэх бөмбөг тээвэрлэх ажилд оролцсоныг тогтоосон гэв.

“ФСБ”-ийн мэдэгдсэнээр гүүрний дэлбэрэлтэд ашигласан тэсрэх бодисыг Одессагаас Болгар, Гүрж, Армениар дамжуулан Крымд авчирсан байна. Мөн дэлбэрсэн ачааны машинд ачсан ачааг Крымд бүртгэлгүй хуурамч компанийн бичиг баримтаар илгээсэн байсныг мэдэгджээ.

Түүнчлэн Оросын баруун хэсэгт орших Брянск хотын ложистикийн терминалд террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг Холбооны аюулгүй байдлын алба таслан зогсоосон тухай “Тасс” агентлагт лхагва гарагт мэдээлэв.

Украины аюулгүй байдлын албаны даалгавраар Киевээс Эстони улсаар дамжин Оросын хилийн бүсэд нэвтэрсэн 1967 онд төрсөн Украины иргэнийг эрэн хайх ажиллагааны үеэр баривчилсан байна.

“ФСБ”-ын мэдээлснээр саатуулагдсан этгээд буруугаа хүлээсэн бөгөөд мөрдөн байцаалтад тусалж байгаа гэв. Уг этгээдээс гурван кг тринитротолуол (химийн нэгдэл)-тэй тэнцэхүйц гар хийцийн тэсрэх бөмбөг, Украины Аюулгүй байдлын албатай холбогдох төхөөрөмжийг хураан авчээ.

Эх сурвалж: Tass

#крымийн гүүр, #ОРос, #Украины дайн,

0 / 1000