Украинд дайн эхэлснээс хойш Илон Маскийн “SpaceX” компанийн бүтээсэн “Starlink” хиймэл дагуулын интернет үйлчилгээ нь Украины армийн харилцаа холбооны чухал эх үүсвэр болсон. Тус компани Украинд ойролцоогоор 20,000 хиймэл дагуул хандивлажээ.
Гэвч “SpaceX” Украинд шинээр терминал хандивлах эсвэл одоо байгаа терминалуудыг тодорхойгүй хугацаагаар санхүүжүүлэх боломжгүй болсон байна.
Өнгөрсөн сард “SpaceX” компани энэ талаар мэдэгдлээ Пентагонд хүргүүлжээ. Мөн мэдэгдэлдээ Пентагоныг Украин дахь “Starlink”-ийн зардлыг хариуцахыг хүссэн байна.
Тус компанийн тооцоолсноор 2022 он дуустал үйлчилгээний зардал 124 сая доллар, ирэх 12 сарын хугацаанд гарах нийт 400 сая долларын зардал, үүн дээр нэмээд Украинаас ирүүлсэн шинэ хүсэлтийг Пентагоноос санхүүжүүлэхийг хүссэн аж.
Өнгөрсөн долдугаар сард Украины армийн ерөнхий командлагч генерал Валерий Залужный сар бүр 500 орчим “Starlink” терминал тулаанд устгагдаж байгааг дурдаад, дахин 6,200 терминал, мөн сар бүр 500 терминал нэмэлтээр илгээх хүсэлт гаргасныг Пентагон руу илгээсэн баримт бичгүүдэд хавсаргажээ.
“SpaceX”-ийн санхүүжилт хүндэрсэнтэй зэрэгцээд сүүлийн үед Украины зүүн болон өмнөд хэсгийн байлдааны талбарт “Starlink”-ийн сүлжээ өргөнөөр тасарсан тухай мэдээллүүд гараад байгаа.
Эх сурвалжийн хэлснээр есдүгээр сарын 30-ны тасалдал нь фронтыг бүхэлд нь хамарсан бөгөөд тус улсын довтолгооны хүчин чармайлтад ноцтой нөлөөлжээ.
“Starlink” нь Киевийн засгийн газар, Украины цэргүүд, ТББ, энгийн иргэдийн хувьд харилцаа холбооны гол хэрэгсэл болж байгаагаас гадна үүнийг нисгэгчгүй онгоц удирдахад ашигладаг байна.
Түүнчлэн дайны эхний өдрүүдэд Маск Украинд “Starlink” үйлчилгээгээ хандивлаж, олон нийтээс талархал хүлээсэн ч бодит байдал дээр 20,000 терминалын 85 орчим хувийг АНУ-ын засгийн газар, Их Британи, Польш зэрэг гадны эх үүсвэрээс бүрэн болон хэсэгчлэн санхүүжүүлсэн тухай “SpaceX”-ээс Пентагонд илгээсэн захидалд дурдагджээ.
Эдгээр улс орнууд мөн интернетийн үйлчилгээний 30 орчим хувийг төлсөн байна. “SpaceX”-ийн мэдээлснээр хамгийн дэвшилтэт үйлчилгээний нэг нэгж сарын 4,500 долларын өртөгтэй аж.
Эх сурвалж: CNN

#SpaceX, #Starlink, #илон маск, #УКраин,