ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хонгконгийн сөрөг хүчний 53 идэвхтнийг баривчилжээ

Хонгконгийн сөрөг хүчний улс төрч, идэвхтэн, ардчиллын төлөөх хөдөлгөөнийг дэмжигч 53 хүнийг баривчилжээ.

Өнгөрсөн оны зун Үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаас хойш Хонгконгийн эрх баригчид анх удаа ийм олон хүнийг нэг дор баривчилж байгаагүй бөгөөд энэхүү үйл явдлыг “Залхаан цээрлүүлэлт эхэллээ” гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид шүүмжилж буй.  

Хотын зөвлөлийн сонгуулийн өмнөхөн нам доторх сунгаа эхэлсэнтэй холбогдуулан сөрөг хүчнийхнийг баривчилж байна гэж ажиглагчид таамаглаж байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сард товлогдсон ч цар тахлын улмаас хойшлоод байсан сонгуулийн кампани он гарсны дараа идэвхжиж, үүнийг дагаад сөрөг хүчнийхний үйл ажиллагаа ч хөдөлгөөнд ороод байсан билээ.

Баривчлагдсан хүмүүсийн дунд Хонгконгийн Иргэний нам болон Ардчилсан намын гишүүд, сөрөг хүчнээс намын сунгаанд хүч үзэж буй нэр дэвшигчид, хоёр судлаач, АНУ-ын хоёр хуульч багтжээ. Хууль сахиулагчид тэднийг засгийн эсрэг хуйвалдсан байж магадгүй гэсэн шалтгаанаар саатуулснаа мэдэгдсэн байна. Тэдэнд Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу ял тулгавал бүх насаар нь хорих ял оноож магадгүй аж.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet