LIVE: https://www.facebook.com/newswiremongolia/videos/846396923200670
Сангийн сайд асан С.Баярцогт Швейцарийн прокуророос хэргийг нь цагаатгасан талаар мэдээлэл хийж, шалгагдаад хаагдсан хэргүүдээ Нийслэлийн прокурорт хүлээлгэн өглөө.
Түүнийг "Оюу толгой"-н гэрээг нөгөө талд ашигтайгаар хийсэн гэсэн үндэслэлээр хэрэг нээж, зургаан жилийн турш шалгаж байгаа юм.
Тэрбээр "Энэ хэргийг тодорхой улстөрчдийн оролцоотойгоор, олон нийтийн байгууллагын нэрээр Швейцарийн холбооны улсад 2016 онд үүсгэсэн. Асуудлыг зургаан жилийн хугацаанд Монголд шалгасан. Швейцарийн холбооны улс эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд Монгол, Хонгконг, Австралийн хууль хүчний байгууллагуудтай хамтарч шалгасан юм.
Ингээд энэ оны зургадугаар сарын 13-нд нийслэлийг Прокурорын газраас надад нээсэн албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө угааж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй адил нэг материал дээр Швейцарийн холбооны улсаас авлига авсан, мэргэжлийн аргаар мөнгө угаасан гэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг тус улс дахь миний өмгөөлөгчөөр дамжуулан 2022 оны наймдугаар сарын 24-нд ирүүлсэн.
Би зүгээр хаагдсан хэргийнхээ материалд нэмж хүргүүлье гэж бодож байсан ч сүүлийн үед зохион байгуулалттайгаар энэ хэргийн талаар мэдээлэл гарлаа. Тиймээс зориуд хэвлэл мэдээллийнхний оролцоотойгоор нийслэлийн Ерөнхий прокурорын Тамгын газарт хандлаа" гэсэн юм.

#live, #С.Баярцогт,