Норвеги улс Украины дайны хариуд армиа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, цэргийн ажиллагаанд нэмэлт хүч байршуулж, шуурхай дайчлах хүчний үүргийг нэмэгдүүллээ.
Тус улсын Ерөнхий сайд Йонас Гар Стёр “Энэ бол сүүлийн хэдэн арван жилд аюулгүй байдалд заналхийлж буй хамгийн ноцтой нөхцөл байдал” гэж даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэв.
“Орос улс байлдааны ажиллагаагаа бусад орнууд руу өргөжүүлж байгаа шинж тэмдэг илрээгүй ч хурцадмал байдал нэмэгдэхийн хэрээр бид аюул заналхийлэл, тагнуулын ажиллагаа, нөлөөллийн кампанит ажилд илүү ихээр өртөж байна” гэж мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт Норвегийн эрх баригчид Бразилийн эрдэмтэн хэмээн өөрийгөө тодорхойлсон этгээдийг тагнуул хийсэн үндэслэлээр саатуулсан билээ. Тус улсын дотоодын тагнуулын албаны мэдэгдсэнээр сэжигтэн нь Михаил Микушин гэх Оросын иргэн байжээ.
Түүнчлэн сүүлийн хэдэн долоо хоногт Норвегид Оросын олон иргэн хориотой газар нисгэгчгүй онгоц ашиглаж, гэрэл зураг, дүрс бичлэг хийсэн гэх үндэслэлээр саатуулагдсан.
Гар Стёр үргэлжлүүлэн “Бид илүү сонор сэрэмжтэй байх хэрэгтэй” гэж сануулсан байна.
Мөн тэрээр “Reuters”-т өгсөн ярилцлагадаа “Украины дайн үргэлжилж, Орос улс Украинд үзүүлэх олон улсын дэмжлэгийг сулруулахаар оролдож байгаа энэ үед Европын бүх улс орнууд аюулд өртөж байна гэж үзэх ёстой” гэж анхааруулав.
Тус улсын Батлан хамгаалахын сайд Бьорн Арилд Грам армийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлснээр зэвсэгт хүчин бэлтгэл сургуулилалтад бага цаг зарцуулж, үйл ажиллагааны үүргээ биелүүлэхэд илүү их цаг зарцуулна, мөн дотоодын цэрэг илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно гэж тайлбарлажээ.
Үүний зэрэгцээ, Норвеги улс АНУ-д үйлдвэрлэсэн “P-8 Poseidon” далайн эргүүлийн онгоцыг анх төлөвлөж байсан хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар зорьж байгаа тухай Батлан хамгаалахын командлагч генерал Эйрик Кристофферсен мэдэгджээ.
Мөн Норвегийн агаарын цэргийн хүчин АНУ-д хийх сургуулилалтаа зогсоож, “F-35” сөнөөгч онгоцнуудаа буцааж татсан байна.
Эх сурвалж: The Guardian

#Норвеги, #ОРос, #Украины дайн,