Иран Саудын Араб дахь объектуудад халдлага үйлдэхээр төлөвлөж байна гэж тус улсын тагнуулын алба сэрэмжлүүлсний дараа Ойрх Дорнод дахь АНУ болон Саудын Арабын цэргийн хүчин өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ.
Энэхүү сэрэмжлүүлгийн хариуд Саудын Араб болон АНУ-аас гадна бусад хэд хэдэн хөрш зэргэлдээ улсууд цэргийн хүчнийхээ бэлэн байдлын түвшинг дээшлүүлсэн гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Тагнуулын мэдээллээр, Ираны эрх баригчид есдүгээр сараас хойш тус улсад өрнөж буй дотоодын эсэргүүцлийн жагсаалын анхаарлыг өөр тийш хандуулахын тулд Саудын Араб болон АНУ-ын цэргүүд байрлаж буй Иракийн Эрбил хотод халдлага үйлдэхэд бэлтгэж байгаа аж.
Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхааруулгад санаа зовж буйгаа илэрхийлээд, Саудын Арабтай цэргийн болон тагнуулын сувгуудаар дамжуулан байнгын холбоотой байгааг дурдсан байна. Мөн аливаа халдлагын хариуд “өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалахад бэлэн” гэж мэдэгдэв.
Есдүгээр сарын сүүлчээс хойш Иран Иракийн хойд хэсэгт олон тооны баллистик пуужин, зэвсэгт нисгэгчгүй онгоцоор довтолсон бөгөөд тэдгээрийн нэгийг АНУ-ын цэргүүд байрладаг Эрбил хот руу чиглүүлсэн байсныг АНУ-ын байлдааны онгоц илрүүлж, устгасан юм.
Ираны эрх баригчид тэнд байрладаг Ираны Курдын салан тусгаарлагч бүлэглэлүүдийг дотоодын эмх замбараагүй байдалд буруутгаж байгаа. Мөн Саудын Араб, АНУ, Израилийг эсэргүүцлийн жагсаалыг өдөөсөн гэж үзэж байна.
Мөн өнгөрсөн сард Ираны Исламын хувьсгалт гвардийн корпусын командлагч, хошууч генерал Хоссейн Салами тус улсад болж буй эмх замбараагүй байдлыг сурвалжлахгүй байхыг Саудын Арабд анхааруулсан.
Түүний тайлбарласнаар олон нийтийн сүлжээ болон хиймэл дагуулын сувгуудыг ашиглан Ираны эсэргүүцлийн жагсаал, цагдаа нар жагсагчдыг хэрхэн дарангуйлж буйг сурвалжилж, мэдээлэл түгээж буй “Iran International” сувгийг 2017 онд Лондон хотноо Саудын Арабын дэмжлэгтэйгээр байгуулж байжээ.
Есдүгээр сарын 16-нд хувцаслалтын дүрэм зөрчсөн шалтгаанаар Ираны ёс суртахууны цагдаад саатуулагдсан нэгэн эмэгтэй амиа алдсаны дараа тус улс даяар эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Энэ нь цаашлаад Исламын Бүгд Найрамдах Улсын эсрэг хөдөлгөөн болж хувирсан бөгөөд жагсаалын үеэр 200 гаруй хүн амиа алдаж, 1,000 гаруй хүн баривчлагдсан байна.
Эх сурвалж: The Wall Street Journal

#АНУ, #иран, #саудын араб,