зам засвар


176
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам  хүртэлх авто замыг зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
191
Санзайн 2.6 км авто замын шинэчлэлтийн ажлыг 2020-2021 онд “Билэгт зам” ХХК гүйцэтгэн байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн.
273
Нийслэлийн хэмжээнд авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тавдугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны гудамж дахь “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг хааж, суурь болон өнгө асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
168
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222 хорооллын урд талд борооны ус зайлуулах шугамыг засварлаж, шинэчилж байна. Уг ажлыг зургаадугаар сарын 15-ны өдөр бүрэн дуусах юм. Энэ талаар ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдоржоос тодрууллаа.
130
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам төсөл”-ийн хүрээнд Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.
325
Баянгол дүүргийн 7-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хойд талын автозамыг 2025 оны 9 дүгээр сарын 19-ний 23:00 цагаас 9 дүгээр сарын 23-ны 06:00 цаг хүртэл хугацаанд шөнийн цагаар хэсэгчлэн хааж дулаан, цэвэр бохир усны шугам шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэнэ.
275
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5,9 км авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хааж, өргөтгөнө.
183
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, "Хүннү 2222" хорооллыг "Ривер гарден" хотхонтой холбох 120 метр авто замыг шинээр барих ажил эхэллээ. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнээс тодрууллаа.
212
Нийслэлийн хэмжээнд 2024-2025 онд 232 км авто замыг шинэчлээд байна.
211
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд ДХ327 цэгээс ДХ331 цэг хүртэлх дулааны шугамыг шинэчилнэ.
302
ХУД-ийн 3 дугаар хороо, "ТЭЦ-III"-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэл борооны ус зайлуулах шугам угсарна.
337
ХУД-ийн 3 дугаар хороо, Ажилчны гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд "ТЭЦ III"-ын уулзвараас "Говь" ХК-ны уулзвар хүртэлх 1 км авто замыг хааж, шинэчилнэ.
409
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг 1-р хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Цэцэг төвийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл хааж шинэчилнэ.
306
Энхтайваны өргөн чөлөөний авто замыг 2007 оноос засаж, шинэчлээгүй. Иймээс энэ онд хэсэгчлэн хааж, шинэчилж байна.
385
Сүхбаатар дүүргийн 1, 4, 5 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1, 2, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 11 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ.
401
Өнөөдрийн байдлаар есөн байршилд аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулж, засварын ажлыг эхлүүлээд байна. Харин үлдсэн зургаан байршилд худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.
493
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны авто зам, Сонсголонгийн замын уулзвараас ТЭЦ-4-ийн зүүн уулзвар хүртэлх авто замыг хааж, дулааны шугамын хүчитгэл, холбооны шугамын сувагчлалын ажил хийнэ. Тодруулбал, тавдугаар сарын 24-ний 23:00 цагаас 25-ны 06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар хааж, засварлана.
402
Үргэлжлүүлэн хойд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 24-ний 06:00 цаг хүртэл хэсэгчилж хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
393
БГД-ийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний авто зам шинэчлэлтийн ажлын хүрээнд 25 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийг 5 дугаар сарын 9-ний 22:00 цагаас 10-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
301
Энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Зам засвар, шинэчлэлийн ажил дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна.
Цааш үзэх