Улсын Их Хурал Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн 13:14 дүгээр зүйлд заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэг нь Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хязгаарлаж байна гэж үзсэнтэй холбогдуулан тус хуулиас уг заалтыг хасах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан.