Гэрэл зургийг MPA.mn

Улсын Их Хурал Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн 13:14 дүгээр зүйлд заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэг нь Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хязгаарлаж байна гэж үзсэнтэй холбогдуулан тус хуулиас уг заалтыг хасах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан байна. 

Гэвч зарим УИХ-ын гишүүн олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлэхдээ гүтгэлгийн гэмт хэрэгт эрүүгийн ял байх ёстой хэмээн мэдэгдэж байгаа нь хоёр өөр асуудлыг хольж хутгасан ташаа тайлбар хэмээн хуульчид үзэж байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 13:14 дүгээр зүйл нь гүтгэх гэмт хэргийн тухай бус, “мэдээлэлтэй тэмцэх” зохицуулалт байсан бөгөөд хэрэгжилтийн хувьд мэдээлэл, үзэл бодлоо илэрхийлсний төлөө иргэдэд эрүүгийн ял ногдуулахад ашиглагдаж иржээ. 

Мөн гүтгэх гэмт хэрэг нь одоогийн Эрүүгийн хуульд байхгүй бөгөөд нэр төр, алдар хүндийг хамгаалах асуудлыг үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах замаар шийдвэрлэх ёсгүй гэдгийг онцолж байна. Энэ хүрээнд Үндсэн хуулийн 16:16-д заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөг бодитоор хамгаалах нь энэхүү эрх зүйн өөрчлөлтийн үндсэн зорилго хэмээн үзэж байна.

Тэгэхээр ажлын хэсгийн боловсруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь хүний эрх, ялангуяа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хэрхэн нийцэх нь анхаарлын төвд байна.

#онцолсон, #эрүүгийн хууль, #ажлын хэсэг, #Эрүүгийн хуулийн 13:14 дүгээр зүйл,