Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 13б, 13в байрны фасад дулаалгын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ. Тус хорооны 13б байр нь 1979 онд ашиглалтад орсон бөгөөд есөн давхар, 138 өрхтэй. 13в байр нь 1980 онд ашиглалтад орсон, есөн давхар, 144 өрхтэй юм.