“Парис 2024” зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү болон дасгалжуулагч багш М.Бундмаа нарыг МҮОХ-ны мөнгөн түнш “Скайтел ХХК”, Имарт (Скай Хайпермаркет ХХК) болон “Баттүшиг Цэлмүүн сан”-гийн төлөөлөл хүлээн авч баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ.