Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр баталсан Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.