ОРОН НУТАГ

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад үхэр, гахай, цаа бугыг хамруулна

Улсын хэмжээнд нийт үхэр, гахай, цаа бугыг мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах гэж байна. Тус ажил дөрөвдүгээр сарын 18-нөөс эхлэн 14 хоногийн хугацаанд явагдах юм.

Иймд: МАЛЧИН ТА товлосон хугацаанд малаа бүрэн хамруулах, мал тарих хашаа байраа бэлтгэж, малаа барьж бэхэлж өгч мал тарих нөхцлийг бүрдүүлэх, малын эмчийн аюулгүй байдлыг хангах үүргээ хэрэгжүүлж хамтран ажиллахыг аймгуудын мал эмнэлгийн тасгаас уриалж байна.

Дархлаажуулалтад хамруулаагүйгээс өөрийн болоод бусдын малд өвчлөл гарах эрсдэлтэй бөгөөд товлосон хугацаанд мал, амьтнаа дархлаажуулалтад БҮРЭН хамруулаагүйгээс:

• Бусдад учирсан хохирол,

• Дахин дархлаажуулалт хийх зардлыг МАЛЧИН, МАЛ, АМЬТАН ӨМЧЛӨГЧ ИРГЭН ТА ХАРИУЦАХЫГ анхаараарай.

Мөн дархлаажуулалтад малаа хамруулаагүй, хамруулахаас татгалзсан малчинд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ тооцох аж.

Ташрамд, боом өвчний дархлаажуулалтыг ирэх тавдугаар сард хийх юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet