Гэрэл зургийг MPA.mn
ОБЕГ-аас ирүүлсэн хоногийн мэдээгээр: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багт суудлын автомашинууд мөргөлдөж 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 08:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Т-эгийн “Кровн” загварын суудлын автомашин, Т-гийн “Портер” загварын бага оврын ачааны автомашинтай мөргөлдөж иргэн М /37 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хөлөө хавчуулсан байсныг ажиллаж эсэн мэнд гаргаж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд шилжүүлэн өгсөн.
Иргэн та орон нутгийн замд зорчихдоо:
- Цаг агаар, замын нөхцөлд тохируулан хурдаа сонгох,
- Үзэгдэх орчин хязгаарлагдмал болон шороон замд онцгой анхаарах,
- Урд яваа тээврийн хэрэгслээс аюулгүй зай барих,
- Шөнийн цагаар гэрэлтүүлэг, замын тэмдэг тэмдэглэгээнд анхаарах,
- Жолоо барих үед гар утас ашиглахгүй байх,
- Ядарсан үедээ замд гарахгүй, шаардлагатай бол амарч хэвших,
- Хурдаа тохируулж, замын нөхцөлд анхаарал болгоомжтой оролцоно уу.

#Зам тээврийн осол, #обег, #Орон нутгийн зам, #Сэрэмжлүүлэг, #хоногийн мэдээ,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3587